Гарчигаас л ойлгомжтой байгаа байх энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та заавал тохиргоо хийлгүй нэг хэн товч дараад ямар сайтад орсноо мэдэгдэхгүй байлгах арга юм. Google Chrome болон Mozilla Firefox 2-уулаа болно.
Энэхүү аргыг ашигласанаар таныг юунаас хамгаалах вэ?
1. Орсон сайтууд хадгалагдахгүй.
2. Хайлтын системээр юу гэж хайснийг хадгалахгүй.
3. Нууц үгүүдийг хадгалахгүй.
4. Татсан файлуудын жагсаалтыг хадгалахгүй.
5. Сookies, Cache файлууд хадгалагдахгүй.
Mozilla Firefox 3 арга:
1. Mozilla Firefox орно CTRL+SHIFT+P гэсэн 3 товчийг зэрэг дарахад шинэ цонх үүсч орно.
2. Menu дээр дараад New Private Window дараад орж болно.
3. Ямар нэгэн холбоос дээр солгоо тал буюу Mouse 2 дараад Open Link In New Private Window.
Google Chrome 3 арга:
1. Google Chrome орно CTRL+SHIFT+N гэсэн 3 товчийг зэрэг дарахад шинэ цонх үүсч орно.
2. Menu дээр дараад New Incognito Window дараад орж болно.
3. Ямар нэгэн холбоос дээр солгоо тал буюу Mouse 2 дараад Open Link In Incognito Window.