Бид өмнө нь Warcraft III - The Frozen Throne дээр Pudge Wars, X-Hero Siege, Footmen Frenzy гэх мэт Map-уудыг тоглодог байсан тэгвэл Dota 2 дээр энэхүү Map-уудыг бас өөр маш их Map-уудыг тоглох боломжтой болжээ. Мэдээж Dota 2 дээр Custom Game тоглохын тулд таны компьютерт Steam болон Dota 2 суусан байх шаардлагатай. Custom Game гэдэг нь зөвхөн Dota-гийн Map биш бусад Pudge Wars, Invoker Wars, Footmen Frenzy, Marina Wars гэх мэт буюу дээрх дурьдсан Map-уудыг тоглох юм.
Анхаарах зүйлс:
1. Таны үйлдэлийн систем 64-bit байх
2. DirectX 11 суусан байх.
3. Steam суусан Disk-нд 6 GB сул зай байх.
1-р алхам: Dota 2 Workshop Tools суулгах
Steam-руугаа ороод Settings -> Account -> Beta Participation -> Change гэж ороод Steam Beta Update сонгоно. Сонгосон бол Steam-ээ Restart хий Steam Update хийх болно.
Steam -> Library гэж ороод Dota 2 дээрээ солгоо талаа дараад Properties руу ороход DLC гэсэн цонх байх болно. DLC цонх дээр Dota 2 Workshop Tools DLC гэснийг сонгоод Close дарахад татаж эхлэх болно.
Татаж дууссан бол Library -> Tools орно.
Dota 2 Workshop Tools Alpha гэдгийг олоод суулга.
2-р алхам: Хүссэн Map-ээ Dota 2 луугаа оруулах
Community -> Workshop -> Dota 2 гэж ороод Custom Games гэсэн цонх гарж ирэх болно. Эсвэл энэ хаягаар орж болно ЭНД ДАР. Одоо та хүссэн Map-ээ сонгож болно. Жишээ нь: Pudge Wars сонгож үзий.
Pudge Wars дээр дарахад тухайн Map-н мэдээлэл гарч ирнэ.
Жаахан доошоо гүйлгэхэд Subscribe гэсэн үг байгаа.
Subscribe дээр дарахад шууд татаж эхлэх болно.
3-р алхам: Custom Game дээр Host хийх
Dota 2 луугаа ороод Custom Games -> Subscribed Game Modes.
Таны Subscribe хийсэн Map-ууд байх болно. Дурын Map дээрээ дарж Create Lobby.
Мэдээж Create дарна.
Таны өмнө тохиргооны хэсэг гарч ирэх болно. Эндээс Custom Map гэснээс Map-ээ сонгоод Create Lobby.
Одоо та хүмүүсээ оруулаад Start Game дарахад эхлэх болно.
Pudge Wars бол дараахи байдлаар харагдана.
4-р алхам: Custom Game руу орох
Dota 2 луугаа ороод Custom Games -> Friend Lobbies сонгоход Host-ууд гарч ирэх болно. Орохын тулд Join Lobby.
Эсвэл та зөвхөн таньдаг найзуудтайгаа тоглох бол Private Lobby сонгоод найзынхаа Password-той Host руу орж болно.
Host руу орсоны дараа Game Mode болон Custom Map харж болно.
Мэдээж бүх тоглогчид бүрдсэний дараа Server Host хайж эхлэх болно.
Pudge Wars бол дараахи байдлаар харагдана.