Дээшлэх

NcienT
NcienT
Сайн байна уу? Зочин! Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бидэнтэй нэгдэх бол Хурдан бүртгэл үүсгэх эсвэл Нэвтрэх.
Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Сайтад байгаа бүх мэдээлэл www.NcienT.net өмч болно. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана. Хэрэв та манай сайтад материал байршуулах, ямар нэгэн санал гомдол байгаа бол чөлөөтэй илэрхийлж болно...
DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар тусдаа бие даасан тоглоом болж 2011 оны сүүлчээр гарахаар болсон. Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор болгох гэнэ...
CS: GO буюу Counter-Strike: Global Offensive хэмээх тоглоом нь Counter-Strike цувралаас Source-ийн дараагаар гарсан хувилбар. 2012 оны 8-р сарын 21-нд Valve корпарациас Microsoft, OS X, Xbox, PS зэрэг тоглуулагчид дээр гарсан байна. Үхэл бол агуу багш юм. Counter-Strike: Global Offensive...
WoW-ын шинэхэн хувилбар болох Warload of Dreanor. 2014 оны 12 сарын 20нд гарна гэж төлөвлөсөн байгаач намраас гарах сурагтай байна. Албан ёсны сайтууд дээр аль хэдийн зарагдаад эхэлсэн билээ. Мөн энэ хувилбарыг хүлээсэн хүмүүс маш их байгаа гэнэ...
GTA хэмээх алдартай цувралыг бүтээгч Rockstar-ийнхан түүнтэй төстэй LA Noire хэмээх адал явдалт тоглоомыг худалдаанд гаргалаа. Энэхүү тоглоом нь GTA тоглоомтой адил төстэй тал нь ердөө чөлөөт ертөнц бүхий л байдал нь юм. Бусад талаар төстэй тал байхгүй бөгөөд тоглоомд та 1950-иад оны үеийн мөрдөгчийн дүрд тоглох болно. Та мөрдөгч болон төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх үүрэгтэй. Хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулан гэрчүүдээс байцаалт аван хэргийг мөрдөнө. Хэр олон хэрэг илрүүлсэнээс шалтгаалан танд цол маягийн зүйл олгоно...
Үнэлгээ: 4 | 5 Санал өгсөн

Дөрөвдүгээр бүлэг

Харанхуй Хаалга (Dark Portal) ба Стормвиндийн уналт
Кил’Жаэдэн Азеротруу дайрахаар Хордыг бэлтгэж байх үед Мэдив өөрийн дотор орших Саргэрасын сүнстэй тэмцэлдсээр байлаа. Стормвиндийн эзэн хаан Ланэ хуучны андынх нь сүнсийг ямар нэгэн харанхуй зүйл бүрхэж байгааг ажиглажээ. Тэрээр өөрийн үнэнч дэслэгч болох Арати угсааны сүүлийн залгамжлагч Андуйн Лодарт үүнийг хэлжээ. Гэсэн хэдий ч тэр хоёрын аль нь ч Мэдивийн энэ байдал удахгүй асар их гай зовлонг авчрахыг огтхон ч төсөөлөөгүй юм.


Харанхуй Хаалга

Сүүлийн баталгаа болгож Саргэрас Гул’данд хэрвээ Хордыг удирдан Азеротруу довтлохыг зөвшөөрвөл түүнд асар их хүч өгөхөөр амлажээ. Мэдивийн биеэр Саргэрас Варлокод хэлэхдээ бараг мянган жилийн өмнө Хамгаалагч Аэжвинн Саргэрасын биеийг булшилсан далай доорхи бунхныг олвол тэр амьд бурхан болно гэжээ. Гул’дан зөвшөөрч Азеротыг эзэлснийхээ дараа домогт бунхныг олон өөрийн шагналыг гардаж авахаар болжээ. Ийнхүү Хордыг бүрэн удирдлагандаа авсан Саргэрас мянга мянган жилийн турш хүлээсэн дайралтаа эхлүүлжээ.


Мэдив

Мэдив болон Сүүдрийн Зөвлөлийн варлокууд нийлэн Харанхуй Хаалга хэмээх орон зайн үүдийг нээжээ. Тэр хаалга нь Азерот болон Драэнорыг хооронд нь холбосон ба энэ нь нүсэр арми багтаж орох хэмжээний маш том байв. Гул’дан эзлэх газраа судлуулахаар оркын тагнуулуудыг тэр хаалгаар илгээв. Тагнуулууд эргэж ирэн Азеротын ертөнцийг эзлэхэд саадгүй болохыг Сүүдрийн Зөвлөлд мэдэгджээ.


Дуротан

Гул’даны завхрал иргэдийг нь сүйрүүлж болзошгүй хэмээн сэрэмжилж Дуротан варлокуудтай дахин нэг заргалдлаа. Зоригт дайчин маань хэлэхдээ ариун нандин уламжлалыг устгаж байгаа бөгөөд тэдний энэ болчимгүй дайн нь тэднийг мөхөл рүү нь түлхэнэ гэдгийг анхааруулж байв. Алдартай баатрыг алж азаа туршихыг хүсээгүй Гул’дан Дуротан болон түүний Фростволф овгийг шинэ ертөнцийн алс хязгаар луу цөлжээ.


Лодар

Цөлөгдөн Фростволфын араас хэдхэн оркын овгууд л дагажээ. Тэдгээр оркууд Стормвиндийн Хаант улсын зүүн хязгаарт орших харанхуй намагт бүс болох Хар Намагт суурьшин нутаглав. Оркууд Нэмэгдэн шинэ газарт хүрэх болгонд Стормвиндийн хүмүүстэй тулгаран зөрчилдөх болов. Тэдгээр жижиг мөргөлдөөнүүд нь ихэвчлэн хурдан дуусдаг байсан боловч тэдний аль аль нь өрсөлдөгчдийнхөө сул болон давуу талуудыг нь судлахын тулд их зүйлийг хийдэг байжээ. Ланэ болон Лодар нар оркуудын тоог нарийвчлан гаргаж чадаагүй ба тэдэнтэй тулалдахад асар их хүч орно гэдгийг л мэдэж байлаа. Хордын ихэнх нь Азеротод орж ирснээс хэдэн жилийн дараа Гул’дан хүн төрөлхтний эсрэг хийх гол дайралтаа эхлүүлэхээр шийджээ. Ийнхүү Хордэ бүх хүчээ Стормвиндийн гэмгүй хаант улс руу чиглүүллээ.


Хаан Ланэ болон шидтэн Кадгар

Хаант улсын нутаг дэвсгэр дээр Азерот болон Хордын хүч хоорондоо тулгармагц хоёр армийн аль аль нь их хэмжээний гарз хохирол амсаж эхлэв. Зэрлэг оркууд Азеротыг эзлэх боломжгүй гэж үзсэн хаан Ланэ Стормвиндийн нийслэлээсээ огтхон ч хөдлөхгүй байлаа. Гэвч захирагч Лодар тулаан аль болох дайсан руу чиглэсэн байх хэрэгтэй гэж үзсэн ба улмаар тэд сонголт хийх шаардлагатай болов. Өөрийн зөн совинг дагахаар шийдсэн Лодар Мэдивийн Каразхан цайз руу залуу шидтэн Кадгарын хамтаар шуургалан дайрлаа. Кадгар Лодар хоёр энэ бүх дайны гол үндэс болох нь гэрчлэгдсэн оюун санаагаа алдсан Хамгаалагчийг ялжээ. Мэдивийн биеийг устгаснаар Лодар залуу шавь хоёр өөрсдөө ч мэдэлгүйгээр Саргэрасын сүнсийг ёроолгүй ангал руу унагасан байлаа. Эцэст нь Мэдивийн өөрийнх нь цэвэр ариун сүнс үргэлжлүүлэн амьдарч огторгуй ертөнцөөр хэрэн тэнүүчлэх болжээ.


Аэдэрас Влэкмүүр

Хэдийгээр Мэдив ялагдсан ч Хордэ Стормвиндийн хамгаалагчдыг бут цохисоор л байлаа. Хордын ялалт ойртох тусам оркын хамгийн шилдэг ахлагчдын нэг Оргрим Дүүмхаммэр Драэнорт байсан цагаас хойш овгууд ихээхэн гажуудан завхарсаныг олж харах болжээ. Түүний эртний анд Дуротан хүртэл цөллөгөөс эргэж ирэн түүнд Гул’даны урвалтын талаар анхаарууллаа. Үүнийх нь төлөө Гул’даны хөлсний алуурчин Дуротан болон түүний гэр бүлийнхнийг хөнөөж ганцхан нялх хүүг нь үлдээв. Дуротаны нялх үрийг Аэдэрас Влэкмүүр хэмээх нэгэн офицер хүн олж түүнийг зарцаа болгосныг Дүүмхаммэр огт мэдээгүй байлаа.

Тэр бяцхан орк нэг л өдөр өөрийн хүмүүсийг толгойлсон аугаа удирдагч болох байсныг хэн яаж мэдэх билээ.


Блэкхэнд

Дуротаны үхэлд уурласан Оргрим Хордыг чөтгөрийн ялзралаас чөлөөлөхөөр шийдэн Гул’даны утсан хүүхэлдэй болох Блэкхэндийг алж Хордын удирдлагыг гартаа авчээ. Түүний шийдэмгий удирдлаган дор догшин Хордэ эцэст нь Стромвиндийн хэрэмийг бүслэн авлаа. Хордын их хүчийг хэтэрхий дутуу үнэлсэн Ланэ хаан өөрийнх нь хаант улс ногоон арьст түрэмгийлэгчдийн гарт хэрхэн нуран унаж буйг гашуудалтайгаар харж байлаа. Эцэст нь эзэн хаан Ланэ Сүүдрийн Зөвлөлийн хамгийн шилдэг алуурчин болох хагас орк Гаронад  алуулсан билээ.


Хагас орк Гарона

Каразанаас эргэж ирэхдээ Лодар болон түүний дайчид эх нутгаа хамгаалах горьдлого тээж байлаа. Харамсалтай нь тэд хэтэрхий хожимдсон бөгөөд хайртай хаант улс нь аль хэдийн үнс нурманд дарагдсан байжээ. Оркын Хордэ бусад газруудыг үргэлжлүүлэн эзэлж өөрсдийн мэдэлд оруулсаар байлаа. Нуугдахаас өөр аргагүйд хүрсэн Лодар болон түүний нөхөд эх нутгаа ямарч аргаар хамаагүй буцаан авахаа тангараглажээ.

Лордаэроны холбоо

II-р дайн: Харанхуйн давалгаа


Үтэр Лаятбрингэр

Стормвиндийн ялагдлын дараа Лодар эзэн Азеротын үлдсэн армиудтай нэгдэн далайг гатлан хойд зүгийн Лордаэроны хаант улс руу дүрвэлээ. Хордыг энэ хэвээр нь үлдээвэл хүн төрөлхтнийг тэр чигээр нь эзлэхийг мэдсэн долоон улсын удирдагчид нэгдэхээр шийдэж Лордаэроны Холбоог байгуулжээ. Ийнхүү бараг 3000 жилийн дараа Араторын тусгаар улсууд нэгэн тугийн доор дахин нэгдлээ. Нэгдсэн хүчний ерөнхий командлагчаар томилогдсон Лорд Лодар Хордын эсрэг тулалдах нэгдсэн армиа байгуулав.


Адмирал Даэлин Проудмүүр

Үтэр Лаятбрингэр, Адмирал Даэлин Проудмүүр болон Туралион нарын тусламжтайгаар Лодар эзэн Лордаэроны хагас-хүмүүст ч мөн ирж буй аюулын талаар ухуулан ойлгуулж чаджээ. Холбоотнууд Айронфоржийн зоригт дварфууд болон Күэл’Таласаас  цөөн тооны дээд элфүүдийг тусламж болгон авлаа. Тэр үед Анастэриан Санстридэрээр удирдуулж байсан элфүүд ирж буй халдлагыг төдий л ойшоохгүй байв. Гэвч Лодар бол эрт үед элфүүдэд гараа сунгаж байсан Арати угсааны сүүлийн залгамжлагч болохоор тэд амлалтаасаа буцах учиргүй тус туслахаас өөр аргагүй болсон юм.


Туралион

Захирагч Дүүмхаммэраар удирдуулах болсон Хордэ хүчээ зузаатгахаар шийдэн эх нутаг болох Драэнороос аварга биетнүүдийг авчирч мөн Амани ойн эрх мэдлээ алдсан троллуудыг ч хүчээр эгнээндээ нэгтгэжээ. Каз Моданы дварфууд болон Лордаэроны өмнөд хэсгийг эзлэхээр нүсэр аялалд мордсон Хордэ замдаа таарсан бүхнийг хүйс тэмтэрч байлаа.


Хатан луу Алекстрасза

Хоёрдугаар дайны цар хүрээ маш өргөн байсан бөгөөд усан цэргийн мөргөлдөөнөөс агаарын тулаан хүртэл тэлсэн байв. Хачирхалтай нь Хорд газар доороос Чөтгөрийн Сүнс хэмээн нэгэн хүчирхэг биетийг гаргаж авсан ба түүнийг ашиглан  эртний хатан луу Алекстрасзаг дарж авчээ. Хайртай өндөгнүүдийг нь устгана гэж сүрдүүлэн Хордэ Алекстрасзагийн нас бие гүйцсэн хүүхдүүдийг нь дайнд явуулахыг шаардав. Сайн санаат улаан луунууд аргагүйн эрхэнд Хордын төлөө тулалдахаар болжээ.

Дайны утаа Каз Модан, Лордаэрон болон Азеротын эх газрыг тэр чигт нь бүрхэж байлаа. Хойд зүгт аялаж байхдаа Хордууд Күэл’Таласын хил орчмын газар нутгийг ю ч үгүй галдан шатааснаар элфүүд Холбоонд бүр мөсөн нэгдэхээс өөр аргагүйд хүрэв. Лордаэроны том хотууд болон жижиг тосгод тулалдааны явцад нуран сүйрч балгас болж байлаа. Хэдийгээр хүчтэй дайралтыг тэсвэрлэх хангалттай хэмжээний хүчгүй байсан боловч Лодар болон түүний нөхөд дайснуудыг арай хийн тогтоон барьж байв.

Гэвч Хоёрдугаар дайн дуусах дөхөж Хордуудын ялалт улам бүр тодорхой болж байхад Азеротдах хамгийн хүчирхэг хоёр оркын дунд аймшигт өс хонзон бий болсон юм. Дүүмхаммэр Холбоотны армийн үлдсэн бүх хүчийг устгахаар Лордаэроны нийслэл рүү сүүлийн дайралтай хийхээр зэхэж байх үед Гул’дан болон түүнийг дагагсад бусдыг орхин далайд гарчээ. Гул’даны энэхүү урвалтаас болж бараг нийт хүчнийхээ хагасыг алдсандаа балмагдан Дүүмхаммэр Холбоотнуудыг дийлэх хамгийн том боломжоо бүр мөсөн орхиж ухрахаас өөр аргагүйд хүрчээ.

Бурханы хүчийг олж авах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн шуналт Гул’дан аугаа их хүчний нууц оршдог гэж итгэсэн Саргэрасын далай доорхи бунханыг хайх эрэлд гарсан билээ. Оркийн нөхдөө Галт Легионы боол болгож мөхөл рүү нь түлхсэн Гул’дан одоо хариуцлага хүлээх талаар огтхон ч бодогдохгүй байлаа. Стормривэр болон Бүрэнхий Алх овгийнхоны тусламжтайгаар Гул’дан Саргэрасын бунхныг далайн ёроолоос гаргаж чаджээ. Гэвч тэрхүү эртний бунханд түүнийг галзуурсан чөтгөрүүдээс өөр юу ч угтаж аваагүй билээ.

Урвасан оркуудыг шийтгэхээр Дүүмхаммэр Гул’даныг алж бусдыг нь эргүүлэн авчрахаар өөрийн хүчээ илгээжээ. Өөрийн болчимгүй зангаасаа болж Гул’дан тэрхүү галзуурсан чөтгөрүүдэд тас татуулсан байлаа. Толгойлогч нь алуулсан болохоор бусад урвагчид Дүүмхаммэрын илгээсэн хүчний өмнө үг дуугүй бууж өгцгөөв. Хэдийгээр дотоодын самуун нь дарагдсан ч Хордууд амссан хохирлоо эргүүлэн олж авч чадаагүй юм. Гул’даны урвалт Холбоотнуудад найдвар төрүүлээд зогсохгүй эргэн нэгдэх харуй арга хэмжээ авах хугацааг ч олгосон билээ.


Хар Чулуу Оройн галт цайз

Хордыг дотроо хагаралдсаныг мэдсэн даруйдаа Лорд Лодар бүх хүчээ цуглуулан Дүүмхаммэрыг өмнөд зүг рүү шахаж балгас болсон Стормвиндийн нутаг руу хөөж байлаа. Тэнд Холбоотны хүч ухарч буй Хордын армийг Хар Чулуу Оройн (Blackrock Spire) галт цайзад урхидан оруулжээ. Хэдийгээр Лодар цайзад хүнд тулалдаан хийсэн боловч түүний туслах Туралион Холбоотны хүчийг 11 цагт цуглуулсанаар Хордыг Гашуудлын Намагруу (Swamp of Sorrows) шахаж чаджээ. Туралионы хүч Харанхуй Хаалгыг устгасанаар Драэнороос дэлхийд хүрэх гарцыг хаажээ. Нэмэлт хүчээс тусгаарлагдаж дайны явцад ядарч туйлдсан Хордэ эцэстээ аргаа барж Холбоотныхонд ялагдав.

Тарж бутарсан оркийн овог аймгуудыг нийлүүлэн тусгай хамгаалалттай хорих лагерт хийжээ. Тэд хэдийгээр хордыг ялсан нь сайн хэрэг гэж бодож байсан боловч зарим нь энх тайван тэгж удаан үргэлжилнэ гэдэгт эргэлзэж байлаа. Кадгар хэмээх нэгэн Аркмэйж Холбооны дээд тушаалтнуудыг Драэнораас дахин дайралт ирүүлэхгүйн тулд Харанхуй Хаалгын балгасыг манаж байх Нэдэргардийн (Nethergarde) цайзыг бариулахаар ятгажээ.


Нэдэргард цайз

Драйнорын бослого

II-аар дайн: Харанхуй Хаалганы цаана
Хоёрдугаар дайны гал унтарч байх үед Холбоотнууд оркын халдлагаас сэргийлж маш түрэмгий алхмуудыг хийж байв. Олзлогдсон оркуудыг байлгах том том хорих лагеруудыг Лордаэроны өмнөд хэсэгт барьж байлаа. Паладинууд болон ахмад дайчдаар хамгаалуулсан тэр лагерүүдын үйл ажиллагаа үнэхээр амжилттай явагдаж байв. Хэдийгээр зарим олзлогдсон оркууд огцом уурлан түрэмгий авир гаргах боловч Дурнхолдын хуучин шоронг манаж байсан харуулууд тайван байдлаа алдагдуулалгүйгээр дэг журмыг тогтоож байсан юм.


Нэл’зул

Гэвч тамын ертөнц болсон Драэнорт оркийн шинэ арми сэжиг аваагүй байсан юм. Холбоотнууд руу дахин дайрахаар зэхэж байлаа. Гул’даны хуучин багш Нэл’зул бусад оркийн овог аймгуудыг өөрийн хар туган дор нэгтгэсэн байжээ. Шадовмүүн овгийн тусламжтайгаар хөгшин орк Хордыг шинэ, баян ертөнц рүү хөтлөх хэд хэдэн хаалгыг Дранэнорт нээхээр төлөвлөжээ. Шинэ хаалгуудаа хүчирхэгжүүлэхийн тулд тэр Азеротоос хэд хэдэн төрлийн шидэт багажууд хэрэгтэй байлаа. Тэднийг авчрахын тулд тэрээр Харанхуй Хаалгыг дахин нээж өөрийн ховдог шунахай зарц нарыг илгээжээ.


Гром Хэлскрийм

Хөгшин ахлагч болох Гром Хэлскрийм болон цуст Хөндий овгийн Килрогг Дийдая (Kilrogg Deadeye)  нараар удирдуулах болсон шинэ Хордэ Холбоотон хамгаалалтын шугамыг сандралд оруулан эх газар луу нэвтэрч чадлаа. Нэр’зулын нягт нарийн удирдлагын дагуу хэрэгцээтэй багажуудаа маш хурдан хугацаанд цуглуулсан ба тэр даруйд Драэнор руугаа буцжээ.


Килрогг Дийдая

Лордаэроны хаан Тэрэнас оркууд Азеротлуу дахин халдана гэдгийг таамаглан өөрийн хамгийн итгэлт туслахуудаа цуглуулжээ. Тэрээр Генерал Туралион болон Аркмэйж Кадгар нарт Харанхуй Хаалгаар дамжин очиж оркуудад үхлийн цохилт өгөх үүргийг даалгажээ. Туралион болон Кадгарын нэгдсэн хүч Драэнорлуу тасралтгүй дайрч тамын Гал хойгт (Hellfore Peninsula) Нэл‘зулын армитай зогсоо зайгүй тулалдаж байлаа.


Аллэриа Виндраннэр

Хэдийгээр дээд элфийн Аллэриа Виндраннэр, дварф Курдран Вайлдхаммэр болон ахмад цэрэг Данат Троллбанийг эгнээндээ нэгтгэсэн ч Кадгар Нэр’зулыг бусад ертөнц рүү хүрэх хаалгыг нээхэд нь саад хийж чадаагүй юм.


Лордаэроны хаан Тэрэнас

Нэл’зул эцэст нь бусад ертөнцөд хүрэх хаалгуудыг нээж чадсан боловч тэр үүний улмаас ямар ч төлөөс төлөхөө огтхон ч төсөөлөөгүй юм. Орон зайн хаалгуудаас асар их энерги ялгарснаас Драэнорын газрын хөрсийг хуу татаж байлаа.


Курдран Вайлдхаммэр

Туралианы хүч Азерот рүүгаа буцах гэж хамаг хүчээрээ тэмцэж байх үед Драэнорын ертөнц ийнхүү мөхлийн ирмэгтээ хүрсэн байжээ. Нэл’зулын энэ галзуу төлөвлөгөө бүхэл үндэстнийг нь мөхөлд хүргэхийг ухаарсан Гром Хэлскрийм болон Килрогг Дийдая нар аюулгүй байдлын үүднээс бусад оркуудаа дагуулан Азерот руу зугтжээ.


Данат Троллбан

Драэнорт Туларион, Кадгар нар эцсийн шийдвэрээ гаргаж Харанхуй Хаалгыг устгахаар болжээ. Хэдийгээр энэ шийдвэр нь тэднийг болон тэдний нөхдийн амийг авч одохыг тэд мэдэж байсан боловч энэ нь Азеротыг хамгаалах цорын ганц арга гэдгийг ч бас тэд ойлгож байсан юм. Хэлскрийм, Дийдая нар өөрсдийн эрж чөлөөг золиослон хүний ертөнц рүү одох үед тэдний ард Харанхуй Хаалга дэлбэрсэн юм. Ийнхүү тэдний болон өмнө нь Азеротод үлдсэн оркуудын хувьд буцах газар гэж үгүй болсон билээ.

Драэнорын хөрсөн дороос галт уулын хайлмаг цахран гарч орох үед Нэл’зул болон түүний үнэнч албат болох Шадовмүүн овгийнхон шинээр нээгдсэн хаалгуудын хамгийн томоор нь гарч явжээ. Бутарсан эх газрын дундуур галт далай урсан аварга том дэлбэрэлт үүссэнээр тэдний ертөнцийн төгсгөл нь ирсэн юм.

Лич Хааны (Lich King) үүсэл
Нэл’зул болон түүний дагуулууд аугаа Хар Ертөнцөөс (Great Dark Beyond) тарж бутарсан бүх гаригийг хооронд нь холбож байдаг Доод Тамд (Twisting Nether) ирсэн байжээ. Харамсалтай нь тэнд Кил’жаэдэн болон түүний чөтгөрийн цэргүүд тэднийг хүлээж байсан юм. Нэл’зулын бардам эсэргүүцэлд өширхөн занаж байсан Кил’жаэдэн хөгшин бөөгийн биеийг хэсэг хэсгээр нь салган түүнийг тарчлааж байлаа. Кил’жаэдэн бөөгийн сүнсийг амьд үлдээн хөдөлгөөнгүй барьснаар Нэл’зулыг өөрийнхөө биеийг яаж хэдэн хэсэг болгон тасчуулж байгааг мэдрүүлсэн юм. Хэдийгээр Нэл’зул түүнээс сүнсийг  нь суллан үхүүлэхийг хүссэн боловч харгис чөтгөр эрс татгалзан өмнө нь байгуулсан Цусан Гэрээ нь одоо ч хэрэгжиж байгаа бөгөөд Нэл’зулыг өөрт нь зүтгэсээр байх болно хэмээв.


Кил’жаэдэн

Оркууд Галт Легионы өмнөөс дэлхийг эзэлж чадаагүй болохоор Кил’жаэдэн Азеротын хаант улсуудыг байлдан дагуулах шинэ арми бүрдүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ шинэ арми нь ялихгүй юман дээр сөргөлдөж Хордод учирсан шиг дотоодын тэмцэл өрнүүлэхгүй байх ёстой юм. Тэд мөн ямар ч өршөөлгүй ба үүрэг даалгавараа ягштал биелүүлдэг байх шаардлагатай байв. Энэ удаад Кил’жаэдэн бүтэлгүйтлийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байлаа.

Нэл’зулын сүнсийг битүүмжилсэн Кил’жаэдэн түүнд сүүлийн боломж олгож нэг бол Легионд зүтгэ эсвэл мөнхийн зовлонд уна гэж хэлжээ. Нэл’зул чөтгөрийн саналыг бодож ч үзэлгүйгээр зөшөөрөв. Нэл’зулын сүнсийг Доод Тамын алс хязгаараас цуглуулан алмаз шиг хатуу мөсөөр тусгайлан бүтээсэн оромжинд байрлуулжээ. Мөсөн торхонцорт битүүмжлэгдсэн Нэл’зул өөрийн ой ухааныг 10000 бээрийн газарт ч түгээж чадахаа олж мэджээ. Чөтгөрийн хүчинд ороогдсон Нэл’зул хэмжээлшгүй их хүчтэй сүнсэн биет болжээ. Тийнхүү Нэл’зул хэмээх орк үгүй болж оронд нь Лич Хаан үүссэн билээ.


Нэл’зулын сүнсэн бие буюу Лич Хаан

Нэл’зулын үнэнч үхлийн хөлөг баатрууд (death knight) болон Шадовмүүний дагуулууд ч мөн адил чөтгөрийн энергинд хувирсан байлаа. Хорон санаат Спэлкастэрууд (Spellcasters) хэдэн хэсэг болон хуваагдан буцаж нийлэхдээ араг ясан Личүүд (Liches) болж байжээ. Чөтгөрүүд Лич Хаан дагуулуудыг үхсэнийхээ дараа ч тэрэнд үнэнч зүтгэдэг байхаар болголоо.

Цаг нь ирэнгүүт Кил’жаэдэн Лич Хаанд гүйцэтгэх ёстой даалгаврыг нь танилцуулжээ. Лич Хаан хүн төрөлөхтнийг тэр чигт нь мөхөөх хэмжээний үхэл таригч тахлыг Азеротод тараах ёстой байлаа. Тахалд нэрвэгдэж үхсэн хүн бүр Андийд (Undead) болон босч ирж өөрсдийн сүнсээ үүрд Лич Хааны боол болгох байжээ. Хэрвээ Лич Хаан хүн төрөлхтнийг устгах даалгавраа амжилттай биелүүлвэл Кил’жаэдэн түүнийг хараалаас нь чөлөөлж шинэ, эрүүл бие өгөхөөр тохирилцлоо.


Тикондриус

Хэдийгээр Лич Хаан түүний хэлснийг үг дуугүй биелүүлэх янзтай харагдах байсан боловч Кил’жаэдэн түүнийг өөрт нь үнэнч байх эсэхэд эргэлзсээр л байлаа. Лич Хааныг биегүй үлдээж сүнсийг нь мөсөн талстад хорьсоноор хэсэг хугацаанд түүнийг хянах боломжгүй байсан ч хашир чөтгөрт өмнөөс нь сайн тагнаж байх туршуул хэрэгтэй байв. Тиймээс Кил’жаэдэн өөрийн элит чөтгөрийн хамгаалагчид болох Вампиран Дрийдлордуудыг дуудан Лич Хааныг үүргээ гүйцэтгэж байх хугцаанд нь түүнийг тагнаж байхыг тушаажээ. Тахлын хор уршиг болон Лич Хааны үй олноор хөнөөх галзуу чадварт гайширсан хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн зальтай дрийдлорд болох Тикондриус (Tichondrius) энэхүү саналыг дуртайя хүлээн авчээ.

Мөсөн Титэм (Icecrown) ба Хөлдсөн Хаан ширээ (Frozen Throne)
Кил’жаэдэн Лич Хааны мөсөн талстыг Азеротруу илгээжээ. Хатуу талст шөнийн тэнгэрээс зурвас татуулан нисч хойд туйл дахь Нортрэндийн  (Northrend) эх газарт буун Мөсөн Титэм хэмээх нэгэн мөсөн голд гүн шигджээ. Хүчтэй газардалтаас болж эмтрэн цуурсан хөлдүү талст яг хаан ширээ шиг хэлбэртэй болсон ба удалгүй Нэл’зулын өс хонзонгоор дүүрсэн сүнс үүнд хүлэгдсэн юм.


Нортрэнд, Лич Хааны сэнтий

Ийнхүү Хөлдсөн Хаан Ширээ үүссэнээр Нэл’зул өөрийн уужим оюун санаагаа алсад түгээж Нортрэндийн оршин суугчдыг бодлоороо удирдаж эхлэв. Бага зэргийн хүчин чармайлтаар л тэр цасны троллууд болон зэрлэг вэндиго (wendigo) гэх мэт маш олон амьд биетийн бодолд чөлөөтэй нэвтрэн тэднийг боолчилж мөн тэдний ахан дүүсийг ч бас хар сүүдэртээ татан оруулжээ. Түүний оюун санааны хүч нь бараг хязгааргүй хэмээр их байсан ба тэр Мөсөн Титмийн мушигралдсан цамхаг дотроо багахан хэмжээний армийг ч бүрдүүлээд амжжээ. Дрийдлордуудын хараан дор Нэл’зул өөрийн чадвараа хөгжүүлж байхдаа уудам Драгонблайтын (Dragonblight) зах хөвөөнд хэдэн тосгон байхыг олж илрүүлжээ. Дур хүсэлдээ хөтлөгдсөн Нэл’зул өөрийн хүчийг гэмгүй хүмүүс дээр туршиж үзэхээр шийджээ.


Үхэл таригч тахал буюу Андийдууд

Нэл’зул мөсөн цамхагынхаа гүнд бүтээсэн үхэл таригч тахалаа хойд туйлын бөглүү нутагт тараажээ. Тахалыг зөвхөн бодлоороо удирддаг тэрээр үүнийгээ шууд хүмүүсийн тосгодруу илгээжээ. Гурав хоногийн дотор л тосгоны бүх хүн үхэж тун удалгүй үхсэн хүмүүсийн цогцос зомби болон босч ирж байв. Нэл’зулд хүн бүрийн сүнс болон оюун санаа нь өөрийнх нь юм шиг л мэдрэгдэж байлаа. Түүний бодол дахь аймшигт зөрчилдөөнүүд нь түүнд зөвхөн хэрэгцээнт хүнс тэжээл мэт үйлчилж Нэл’зулыг улам хүчирхэгжүүлж байсан юм. Түүний хувьд зомбинуудыг удирдах нь хүүхдийн тоглоом шиг байсан ба тэдний хүссэнээрээ удирдаж байв.

Хэдэн сарын дараа Нэл’зул Нортрэндэд амьдардаг бүх хүнд тахлаа тарааж тэднийг боолчилсон байв. Түүний үл үхэгсэдийн арми өдөр бүр нэмэгдэхийн хирээр тэд жинхэнэ туршилтаа хийж цаг нь ирж буйг ухаарч байлаа.

Грим Батолын (Grim Batol) тулалдаан
Энэ хооронд дайнд нэрвэгдсэн өмнөд нутагт тарж бутасан Хордын үлдэгдлүүд амьд үлдэцгээхийн тулд шургуу тэмцэж байлаа. Хэдийгээр Гром Хэлскрийм болон түүний Варсонг овог баривчлагаас мултарч чадсан боловч  Дийдая өөрийн Цуст хөндий овгийнхонтойгоо баригдаж Лордаэроны шоронд хоригджээ. Их төлөөс дагуулсан эдгээр бослогуудыг үл харгалзан лагерүүдын харуулууд удалгүй тэдний зэрлэг авирыг дарж чаджээ.


Нэкрос

Гэвч оркуудын ихээхэн хүч Холбоотнуудад мэдэгэлгүйгээр Хойд зүгийн Каз Моданы нутагруу нэвтэрсэн байжээ. Муу нэрээрээ алдартай Нэкрос (Nekros) хэмээх варлокоор удирдуулсан Драгонмав (Dragonmaw) овог эртний биет болох Чөтгөрийн Сүнсээр Хатан Луу Алекстрасза болон бусад луунуудыг удирдаж байв. Хатан Луу барьцаалсанаар Нэкрос Грим Батол дахь хараагдсан гэгддэг Зэрлэг Алхчдын (Wildhammer) хийчин цайзад өөрийн нууц армийг бүрдүүлжээ. Өөрийн хүч болон хүчирхэг улаан луунуудыг Холбоотнуудруу дайруулахаар төлөвлөж буй Нэкрос Хордыг дахин сэргээж Азеротыг эзлэхийг хүсэж байлаа. Гэвч Ронин (Rhonin) хэмээх шидтэн хүнээр удирдуулсан багахан хэмжээний цэргүүд Чөтгөрийн Сүнсийг устган Хатан Лууг Нэкросын удирдлагаас чөлөөлсөнөөр түүний төлөвлөгөө ийнхүү талаар болжээ.


Ронин

Алекстрасзагийн луунууд уурандаа Грим Батолыг хэдэн хэсэг болгож Драгонмав овгийн ихэнхийг нь үнс болтол нь шатаан алжээ. Холбоотны цэргүүд үлдсэн оркуудыг баривчлан бүгдийг нь хорих лагерлүү улгээсэн билээ. Драгонмавын ялагдал Хорд болон оркуудын цусан шуналыг эцэс болгосон юм.

Оркуудын доройтол
Олон сар өнгөрч олон оркууд баригдан хорих лагерлүү зөөгдөж байлаа. Улмаар бүх лагер дүүрч Холбоотнууд өмнөд зүгийн Алтэнрак (Alterac) нуруунд шинэ лагер барихаар болов. Шинэ лагерүүдыг барьж үйл ажиллагааг нь хэвийн явуулахад тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй тул Тэсэнас хаан Холбоотны улсуудаас татвар авахад хүрчээ. Энэ татвар нь хилийн асуудлаас болсон улс төрийн маргаанд улам нэрмээс болж ихээхэн үймээн самууныг бий болгов. Хүмүүсийн хамгийн хэцүү үедээ байгуулсан хэврэг гэрээ нь ийнхүү хэзээ ч цуцлагдах магадгүй болжээ.

Улс төрийн үймээний хажуугаар шоронгийн харуулууд олзлогдсон оркуудыг ихээхэн өөрчлөгдсөниг олж харжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр оркуудын оргох нь багасч хоорондоо зодолдохоо ч болжээ. Оркууд маш зожиг ба үлбэгэр, дорой болсон байлаа. Хэдийгээр итгэхэд бэрх ч нэгэн цагт Азеротын нутаг дэвсгэр дээрхи хамгийн түрэмгий, догшин үндэстэн байсан оркууд тулалдах чин хүслээ бүр мөсөн алджээ. Тэдний энэ үхээнц байдал нь Холбоотны удирдагчдыг мэл гайхшруулж өөрсдөө ч энийгээ үл тоон улам сул дорой болсоор байлаа.


Далараны Аркмэйж Антонидас

Зарим хүмүүсийн таамаглалаар бол зөвхөн оркуудад халддаг өвчин гарсан бөгөөд энэ тэднийг ийм үлбэгэр болгосон байжээ. Гэвч Далараны Аркмэйж Антонидас (Archmage Antonidas) өөр бодолтой байлаа. Оркуудын түүхийг бага зэрэг судалсаны үндсэн дээр оркууд үеийн үед чөтгөрийн хүчний хортой нөлөөн дор амьдарч ирсэнийг Антонидас илрүүлжээ. Түүний үзэж байгаагаар оркууд анх Азеротод ирэхээсээ ч өмнө энэ хүчний нөлөөнд автсан байжээ. Бүр тодруулбал чөтгөрүүд оркуудын цусыг хордуулсанаар тэд асар их хүч чадал, тэвчээр болон түрэмгий зантай болсон юм.

Антонидас оркуудын энэ байдал нь овчнөөс болоогүй бөгөөд харин өмнө нь тэднийг аюултай, түрэмгий дайчид болгон хувиргаж байсан варлокын ид шиднээс холдуулсаны үр дүн болохыг тайлбарлажээ. Хэдийгээр шинж тэмдэг нь илэрхий байсан ч Антинидас оркуудыг эмчлэх аргыг олж чадаагүй юм. Тэгээд ч бусад шидтэнүүд болон Холбоотны удирдагч нар оркуудын нөхцөл байдлыг тунгаан бодсоны эцэст тэднийг элчлэх ганц арга бол тэдний өөрсдийх нь сэтгэлзүй болохыг ойлгожээ.

Шинэ Хорд

Хорих лагерүүдын ерөнхий харуул Аэдэлас Блэкмүүд Дурнхолдын шоронгоосоо олзлогдсон оркуудыг манаж байлаа. Тэдний дундаас арван найман жилийн өмнө бүр нялх байхдаа олдсон нэг өнчин орк тэрний анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Блэкмүүд хүүг өөрийн зарц болгон өсгөж түүнд Тралл (Thrall) хэмээх нэрийг өгсөн билээ. Блэкмүүр залуу оркод тулааны урлаг тактик болон гүн ухааныг заасан юм. Траллыг мөн мэсчин боол ч болгон сургаж байжээ. Энэ бүх хугцааны турш зальтай харуул оркыг амьд зэвсэг болгон ашиглах зорилготой байсан билээ.


Дуротаны хүү Тралл

Хэдийгээр бага насандаа хүнд хэцүү амьдралыг туулсан ч залуу Тралл гүйлгээ ухаан сайтай, хүчирхэг орк болсон бөгөөд болын амьдрал түүнд зохихгүй гэдгийг тэд дотроо сайн мэдэж байлаа. Тэр эрийн цээнд хүрмэгцээ өмнө нь хэзээ ч харж байгаагүй өөрийнх нь төрөл нэгт ахан дүүс болох оркуудын ихэнх хэсэг нь хорогдож буй талаар олж мэджээ. Тэр үед Оркын удирдагч Дүүмхаммэр Лордаэроноос зугтан алга болсон тухай цуу яриа дэгдсэн байлаа. Харин оркын нэг л овог нууцаар оршиж байгаа бөгөөд Холбоотныг дарахаар төлөвлөж суугаа билээ.

Овсгоо самбаатай ч гэлээ туршлага дутмаг Тралл Блэкмүүрийн цайзаас оргохоор шийдэж өөрийн төрөл нэгтнүүдтэйгээ уулзахаар одлоо. Аялалынхаа явцад Тралл хорих лагерүүдад очиж нэгэн цагт хүчирхэг байсан ахан дүүс нь аймхай, сул дорой болсоныг олж харав. Хайж байсан эрэмгий дайчдаа олоогүй болхоор Тралл ялагдаагүй үлдсэн сүүлийн орк удирдагч болох Гром Хэлскриймийг хайхаар явжээ.

Хүмүүс Хэлскриймийг байнга эрэн сурвалжлан, ангуучлах эж оролддог боловч түүний Хордын тулалдах гэсэн барагдашгүй их хүсэл нь унтраагүй л байлаа. Түүнд үнэнч Варсонг овгийнхноос нь өөр хүч байгаагүй ч Хэлскрийм баригдсан нөхдөө суллах гэж маш их хичээж байсан юм. Харамсалтай нь тэр олзлогдсон оркуудыг үлбэгэр байдлаас нь их хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ.

Өөрийн үүсэл гарлын үнэнийг мэдэхээр Тралл хойд зүгийг зорин домогт Фростволф овгийг хайхаар явлаа. Гул’дан нэгдүгээр дайны эхэн үед Фростволф овгийг хөөснийг Тралл мэджээ. Тэд мөн өөрийгөө хорин жилийн өмнө зэрлэгээр хөнөөгдсөн Фростволфын удирдагч болох оркын баатар Дуратоны цорын ганц голомт залгамжлагч хүү нь болохыг ч олж мэдсэн юм.

Аялалынхаа явцад Тралл олон жилийн турш даяанч болон амьдарсан хөгшин удирдагч Оргрим Дүүмхаммэртай таарчээ. Траллын аавтай дотно нөхөрлөдөг байсан Дүүмхаммэр залуу, ухаалаг оркыг даган олзлогдсон овог аймгуудыг суллахад нь туслахаар шийдэв. Тралл болон ахмад дайчдаар хүрээгээ тэлсэнээр Хордыг дахин сэргээж өөрийн хүмүүстээ шинэ итгэл найдварыг бий болгож чаджээ.

Өөрсдийгөө эргэн ирсэнийг сануулахын тулд Тралл Бэлкмүүдийн Дурнхолд цайзруу буцаж очин хуучин багшийнхаа төлөвлөгөөг зогсоохын тулд хорих лагерүүдыг байлдан эзэжээ. Энэ ялалтыг хүнд гарзаар олж авсан ба нэгэн лагер дээрхи тулааны үеэр Дүүмхаммэр алуулсан билээ.

Тралл Дүүмхаммэрын домогт алхыг барьж хар хуягыг нь өмсөн Хордын шинэ урирдагч болохоор эрс шийджээ. Дараагийн хэдэн сарын турш Траллын жижиг боловч сайн зохион байгуулалттай Хорд нь хорих лагерүүдыг эзлэн өөрийн ухаалаг стратегээрээ Холбоотнуудыг ихээхэн сандаргаж байлаа. Өөрийн сайн найз буюу багш болох Гром Хэлскриймийн дэмжилэгтэйгээр Тралл өөрийн хүмүүсийг дахин хэзээ ч бисдын боол болгохгүй хэмээн зүрх шулууджээ.

Аалзнуудын дайн
Лордаэронд Тралл ахан дүүсээ нэгтгэж байх зуур Нортрэндэд ч бас Нэл’зул өөрийн баазыг байгуулж байлаа. Үхэгсдийн легионоор хамгаалуулсан аварга цайзыг Мөсөн Титмийн оройд барьжээ. Нэл’зул өөрийн эрх мэдлийг Тив даяар тогтоож байсан ч нэгэн харанхуй эзэнт гүрэн тэрний эсрэг зогссон юм. Хүн төрхт аалзнуудын байгуулсан эртний газар доорхи вант улс болох Азжол-Нэрүб (Azjol-Nerub) өөрсдийн элит дайчдаа Нэл’зулын эрх мэдлийг түлхэн унагаахаар Мөсөн Титэмрүү Довтолгожээ. Тэдгээр чөтгөрийн нэрүбиануудад тахал огт үйлчлэхгүй байснаас гадна сэтгэлзүйн дайралт ч нөлөөлөхгүй байсан нь Нэл’зулд ихээхэн бэрхшээл учируулжээ.


Hэрүбианууд

Нэрубианы аалзан толгойлогчид хүчирхэг цэргүүдээ удирдан Нортрэндийн эх газрын хагаст нь өөрсдийн газар доорхи сүлжээг байгуулжээ. Гэвч эцэст нь Нэл’зул нэрубиануудтай хийсэн дайндаа ялалт байгуулжээ. Муу ёрын дрийдлордууд болон тоо томшгүй андийдийн цэргүүдийнхээ тусламжтайгаар Нэл’зул Азжол-Нэрубыг эзэлж тэдний аалзан удирдагч нарых нь өмнө газар доорхи ертөнцийг нь бусниулжээ.


Эртний газар доорхи вант улс Азжол-Нэрүб

Хэдийгээр нэрубианууд тахлаас дархлагдсан байсан боловч Нэл’зул өөрийн үхэгсэдтэй харьцах чадварыг ашиглан үхсэн аалзан цэргүүдийг амилуулан өөрийн бодол санаандаа хүлж орхисон юм.  Тэдний шаргуу зан болон эр зоригийг нь үнэлж Нэл’зул нэрубиануудын өвөрмөц хийцтэй уран барилгуудын загварыг дуурайлган өөрийн орд харшийг барих болжээ. Хаант улсынхаа хэмжээнд ямар ч эсэргүүцэлгүй болсон Нэл’зул дэлхийд ирсэн жинхэнэ зорилгоо хэрэгжүүлэхээр яаравчлан хөдөллөө. Уудам бодол санаагаа хүмүүсийн газар нутагт хүргэснээр Нэл’зул өөрийг нь сонсох харанхуй сүнс бүрийг дийдах байлаа.

Кэл’Тузад (Kel’Thuzad) ба Скоуржыг (Scourge) байгуулсан нь
Нортрэндэд буй Лич Хааны оюун санааны дуудлагыг хэд хэдэн хүчирхэг хүмүүс сонсжээ. Тэдний дундаас онцолж хэлвэл Далараны удирдах зөвлөл болох Кирин Торын (Kirin Tor) гишүүн Кэл’Тузад байсан юм. Тэр нууцаар хориотой шидийн урлагт суралцах гэж зүтгэдэг зөрүүд зан нь түүнийг бусдаас зожиг болгожээ. Ид шидийн ертөнц болон түүний гайхамшигт нууцуудыг мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр бусдынхаа улиг болсон сургаалийг сонсохоор үнэндээ залхсан байв. Нортрэндээс ирэх хүчтэй дуудлагыг сонссон аркмэүж тэрхүү ер бусдын дуу хоолойтой дотносохыг маш ихээр хүсэж  байлаа. Түүний хувьд Кирин Тор хүч чадал болон хар шидийн мэдлэгийг олж авахад нь хэтэрхий давчуу санагдсан тул ажилаасаа огцрон аугаа хүчирхэг Лич Хаанаас хүссэн зүйлээ олж авахаар шийджээ.


Кэл’Тузад

Өөрийн ажил амьдралаа ардаа үлдээсэн Кэл’Тузад Кирин Торын үзэл баримтлалыг өөрөөсөө авч хаян Далараныг үүрд орхижээ. Лич Хааны үл тасрах дуудлагад яаравчилсан тэрээр хамаг судалгааныхаа ажлийг зарж хөрөнгө хураажээ. Улмаар алс холын аялалд гарч, тэнгис далайг туулсан эцэст нь Нортрэндийн мөсөн эрэгт газарджээ. Мөсөн Титэмд хүрч Лич Хаанд үнэнч зүтгэх зорилготой өнөөх аркмэйж дайнд сүйрч балгас болсон Азжол-Нэрубаар дайран гарчээ. Тэмд л Кэл’Тузад Нэр’зулын хүч чадал ямар их цар хүрээтэй болохыг олж харсан юм. Улмаар тэр энэхүү нууцлагдмал Лич Хаантай нэгдэх маш зөв шийдвэр бөгөөд туйлын ашигтай болохыг хүлээн зөвшөөрчээ.

Туйлын хатуу ширүүн уур амьсгалтай нутгийг хэдэн сарын турш туулсаны эцэст Кэл’Тузад  Мөсөн Титэмд хүрч чаджээ. Тэр Нэл’зулын харанхуй цайзад зүрх гарган очиход андийдийн хамгаалагчид нь түүнийг хүлээж байсан мэт шууд нэвтрүүлсэн нь тэр үнэхээр гайхжээ. Кэл’Тузад аажмаар доошоо буун мөсөн цамхагийн ёроолд очжээ. Мөс, сүүдрээс тогтох ёроолгүй нүхэнд тэр Хөлдсөн Хаан Ширээний өмнө сөгдөн сууж өөрийн сүнсээ үхлийн харанхуй эзэнд даатгажээ.

Аркмэйжийн даалгаврыг хялбар болгохын тулд Нэр’зул Кэл’Тузадын хүн төрхийг хэвээр нь үлдээжээ. Нас нь явсан ч чадварлаг шидтэн маань ховсдох хүчээ ашиглан бусдад гадуурхагдаж эрхээ хасуулсан Лордаэроны иргэдийг намжааж итгэл үнэмшлийг нь урвуулан авах төлөвлөгөөтэй байлаа. Тэдний анхаарлыг тасаны дараа тэр нийгэмд байх ёстой шинэ дүр төрх болон тэднийг удирдан жолоодох шинэ хааны талаар сурталчилах ёстой байв.

Кэл’Тузад Лордаэронд дүрээ хувирган ирсэн ба гурван жилийн турш өөрийн эд хөрөнгө болон оюун ухаанаа ашиглан өөртөө итгүүлж чадсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг цуглуулан нууц холбоо байгуулжээ. Хараалт Нийгмийн (Cult of the Damned) гэж нэрэлэгдсэн тэр холбоо нь өөрсдийн гишүүддээ Нэр’зулд үнэнч зүтгэвэл нийгмийн тэгш эрх болон мөнх амьдралыг амласан юм. Хэдэн сарын дотор Кэл’Тузад өөрийн холбоондоо Лордаэроны эзэж цөхөрсөн энгийн ард дундаас маш олон сайн дурын гишүүдийг нэгтгэж чаджээ. Иргэдийн Ариун Гэрэлд итгэх итгэлийг нь Нэл’зулын харанхуй сүүдэрлүү чиглүүлэх даалгавар нь Кэл’Тузад хувьд үнэхээр амархан байна. Хараалт Нийгэмлэг өргөжин, хүрээгээ тэлэх тусам Кэл’Тузад өөрийн үйл ажиллагаагаа Лордаэроны эрх мэдэлтнүүдээс маш сайн нууж байсан юм.

Кэл’Тузад Лордаэронд амжилттай ажиллаж байх зуур Лич Хаан хүмүүсрүү хийх дайралтынхаа сүүлчийн бэлтгэлийг хангажээ. Тахлын энергийг тахал тээгч савнуудад хийснээр Лич Хаан тэднийг Лордаэрон дахь нийгэмлэгээр удирдийлсан хотуудруу нууцаар зөөхийг Кэл’Тузадад тушаажээ. Нийгэмлэгийн үнэнч гишүүдээр хамгаалагдсан савнууд тахлын үүсгүүр болж хойд Лордаэроны энгийн тариачин иргэдийн дунд тахлыг тараах зорилготой байсан билээ.


Скоуржууд

Лич Хааны төлөвлөгөө төгс хэрэгжиж байлаа. Хойд Лордаэроны ихэнх хот тэр даруйд тахалд нэрвэгдэн яг л Нортрэндэд болсон шиг тахлаас болж үхсэн иргэдийн цогцос босч ирэн Лич Хааны үүрдийн боол болж байв. Кил’Тузадын доор байсан нийгэмлэгийн гишүүд бушуу үхэн харанхуйн эзний үнэнч албатууд болохоор яарцгааж байлаа. Тэд үл үхэгсэд болсоноор мөнх амьдарна гэж итгэсндээ баярлан хөөрч байсан юм. Тахал хурдацтай тархахын хэрээр хойд нутагт маш олон зомбинууд бий болсон байлаа. Кэл’Тузад Лич Хааны өсөж буй армийг бахдан харж удалгүй Лордаэроныг хөндлөн туулж хүн төрөлхтнийг дэлхийгээс арчин хаяхыг бэлгэдэн тэднийг Скоурж (Scourge) хэмээн нэрлэжээ.

Холбоотнууд бутарсан нь
Газар нутагт нь ю болоод байгааг мэдээгүй Холбоотны улсуудын удирдагчид хил гаалийн асуудал болон улс төрийн нөлөөнөөс болж хоорондоо маргалдсаар байлаа. Лордаэроны хаан Тэрэнас тэдний хамгийн харанхуй үедээ байгуулсан гэрээ нь тийм ч удаан оршин тогтнохгүй болохыг ухаарчээ. Тэрэнас Холбоотны удирдагч нараас оркын дайралтад сүйрсэн Стормвиндийн өмнөд хаант улсыг сэргээн байгуулахад шаардлагатай хэмжээний хөрөнгө болон ажилчыг илгээхийг ятгажээ. Оркуудыг хорих лагер барих өртөг дээр нэмэгдээд их хэмжээний татвараас болж Гилнэасын (Gilneas) Грэймэйнээс (Greymane) авахуулаад олон удирдагчид өөрсдийнх нь хаант улс Холбооноос салсан нь дээр юм байна гэж үзэх болжээ.


Магни Бронзбийрд

Байдал улам дордож Силвэрмүүний дээд элфүүд хүмүүсийн удирдах чадваргүйгээс болж Хоёрдугаар Дайны үеэр тэдний ой мод шатсан гэж үзэн Холбооноос тэр даруйд харьцаагаа тасалжээ. Тэрэнас тэвчээр заан байж хэрвээ зуу зуун эрэлхэг хүмүүс амиа өгөн байж хамгаалаагүй бол өдийд Күэл’Таласаас юу ч үлдэхгүй байх байсан гэдгийг элфүүдэд чимээгүйхэн сануулсан юм. Гэсэн ч элфүүд зөрүүдлэн өөрсдийнхөө замаар явахаар хатуу шийдсэн байлаа. Эфлүүдтэй зэрэгцээд Гилнэас болон Стромгардэ (Stromgarde) нар ч Холбоог орхижээ.


Азеротын хаан Вариан Вринн

Хэдийгээр Холбоо задарч байсан ч Тэрэнас хаанд үнэнч хэвээр байсан олон холбоотнууд нь үлджээ. Күл Тирасын (Kul Tiras) Адмирал Проудмүүр болон Азеротын залуу хаан Вариан Вринн (Varian wrynn) нар холбоонд үлдэхээр амласан байлаа. Мөн Аркмэйж Антонидасаар удирдуулсан Даларан дахь Кирин Торын шидтэнүүд Тэрэнасыг тууштай дэмжхээ ч илэрхийлжээ. Магадгүй энэ бүгдээс хамгийн ихээр тэднийг тайвшруулсан зүйл нь аугаа дварфын хаан Магни Бронзбийрд (Magni Bronzbeard) Холбоотны хүч Каз Моданыг Хордын мэдлээс чөлөөлсөнд нь үүд талархаж, тэдний төлөө зүтгэх болно гэсэн амлалт байсан байж болох юм.

Тавдугаар бүлэг унших бол энд дар --->

 

  • Сэтгэгдэл: 0
  • Үзсэн: 2039
  • Он сар: 2014.07.18
  • Нийтлэсэн: NcienT-BL
Фэйсбүүк сэтгэгдэл:
Сайт сэтгэгдэл:
Бүх сайт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Чатыг хаах
Чатыг нээх
Бүртгүүл эсвэл Нэвтэр
0