Дээшлэх

NcienT
NcienT
Сайн байна уу? Зочин! Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бидэнтэй нэгдэх бол Хурдан бүртгэл үүсгэх эсвэл Нэвтрэх.
Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Сайтад байгаа бүх мэдээлэл www.NcienT.net өмч болно. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана. Хэрэв та манай сайтад материал байршуулах, ямар нэгэн санал гомдол байгаа бол чөлөөтэй илэрхийлж болно...
DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар тусдаа бие даасан тоглоом болж 2011 оны сүүлчээр гарахаар болсон. Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор болгох гэнэ...
CS: GO буюу Counter-Strike: Global Offensive хэмээх тоглоом нь Counter-Strike цувралаас Source-ийн дараагаар гарсан хувилбар. 2012 оны 8-р сарын 21-нд Valve корпарациас Microsoft, OS X, Xbox, PS зэрэг тоглуулагчид дээр гарсан байна. Үхэл бол агуу багш юм. Counter-Strike: Global Offensive...
WoW-ын шинэхэн хувилбар болох Warload of Dreanor. 2014 оны 12 сарын 20нд гарна гэж төлөвлөсөн байгаач намраас гарах сурагтай байна. Албан ёсны сайтууд дээр аль хэдийн зарагдаад эхэлсэн билээ. Мөн энэ хувилбарыг хүлээсэн хүмүүс маш их байгаа гэнэ...
GTA хэмээх алдартай цувралыг бүтээгч Rockstar-ийнхан түүнтэй төстэй LA Noire хэмээх адал явдалт тоглоомыг худалдаанд гаргалаа. Энэхүү тоглоом нь GTA тоглоомтой адил төстэй тал нь ердөө чөлөөт ертөнц бүхий л байдал нь юм. Бусад талаар төстэй тал байхгүй бөгөөд тоглоомд та 1950-иад оны үеийн мөрдөгчийн дүрд тоглох болно. Та мөрдөгч болон төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх үүрэгтэй. Хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулан гэрчүүдээс байцаалт аван хэргийг мөрдөнө. Хэр олон хэрэг илрүүлсэнээс шалтгаалан танд цол маягийн зүйл олгоно...
Үнэлгээ: 4 | 6 Санал өгсөн

Тавдугаар бүлэг

Лордаэрон дахь Скоурж

III-аар дайн: Эмх замбараагүйтлийн хаанчлал
Олон сар бэлтгэсний эцэст Кэл’Тузад болон түүний Хараалт Нийгэмлэгийнхэн үл үхэгсдийн тахлаа Лордаэронд тарааснаас эхний цохилтоо хийсэн билээ. Үтэр Лаятбрингэр болон бусад паладинууд халдварт өртсөн бүс нутгуудыг судлаж тахлыг яаралтай зогсоох аргыг хайж байлаа. Харамсалтай нь тэд хэчнээн ч чармайгаад амжилтанд хүрээгүй бөгөөд тахал үргэлжлүүлэн газар авсаар Холбоотны улсуудыг мөхөөх хэмжээний гамшигт хүрчээ.


Тэрэнасын хүү хунтайж Артас

Үл үхэгсдийн арми Лордаэроныг хөндлөн гулд туулж байхад Тэрэнасын ганц хүү хунтайж Артас (Arthas) Скоуржийн эсрэг тулалдах үүргийг хүлээн авчээ. Артас хэдийгээр Кэл’Тузадыг алж чадсан боловч эх нутгаа хамгаалж байгаад үхсэн цэргийн тоо бүрээр андийдийн арми өсөн нэмэгдэж байсан юм. Яаж ч хичээгээд арга мухардсан Артас тэднийг дарахын тулд маш түрэмгий алхмуудыг хийж байв. Эцэстээ Артасын хамтрагчид түүнийг хүн чанараа гээж байгааг өөрт нь нэг бус удаа анхааруулжээ.


Харанхуйн Артас болон фростмоурн илд

Артасын айдас болон хэт шийдмэг зан нь түүнийг улам эвдэж байлаа. Улмаар тэр тахлын эх үүсвэрийг устгахаар Нортрэндийг зорьжээ. Гэвч эсрэгээрээ артас Лич Хааны занганд унасан нь тэр байв. Артас өөрийн хүмүүсийг аварна гэж итгэн хараалт илд Фростмоурныг (Frostmourne) авчээ. Хэдийгээр илд түүнд маш их хүчийг өгсөн боловч энд нь түүний сүнсийг хулгайлж Лич Хааны хамгийн агуу үхлийн хөлөг баатар болгосон билээ. Сүнсээ алдаж, эрүүл ухаангүй болсон Артас Скоржийг удирдан өөрийн хаант улсын эсрэг хөдөлжээ. Эцэст нь Артас өөрийн эцэг болох Хаан Тэрэнасыг алж Лордаэроныг газрын хөрснөөс арчин хаялаа.

Санвэл болон Күэл’Таласын уналт

Хэдийгээр өөрийн дайснаа гэж үзсэн бүх хүмүүсийг алсан боловч Артаст Кэл’Тузадын сүнс шүгэлсэн байлаа. Сүнс Артаст хэлэхдээ Лич Хааны дараачийн төлөвлөгөөний дагуу өөрийг нь зайлшгүй дахин амилуулах ёстой гэжээ. Кэл’Тузадыг амилуулахын тулд Артас түүний үлдэглийг дээд элфүүдийн хаант улс болох Күэл’Таласын далдын хүчит Санвэлд аваачих ёстой байлаа.


Силвэрмүүний генерал харваач Силванас Виндраннэр

Артас болон түүний Скоурж Күэл’Талас руу довтлон хамгаалалтын шугамыг нь нэвтэлж чаджээ. Силвэрмүүний генерал харваач Силванас Виндраннэр (Sylvanas Windrunner) тэдэнтэй эрэлхэгээр тулалдаж байсан боловч эцэстээ Артас дээд элфүүдийг армийг ялж Санвэлл хүртэлх замаа чөлөөлжээ. Артас Силванасын цогцосыг банший болгон амилуулж өөрийнхөө үүрдийн боол болгон харгис ялалтаа тэмдэглэсэн юм.


Ахин төрсөн Силванас Виндраннэр

Эцэст нь Артас Кэл’Тузадын үлдэглийг Санвэлийн ариун усанд хийжээ. Ингэснээр мөнхийн ус бузарлагдсан боловч Кэл’Тузад шидэт лич болон амилсан билээ. Илүү хүчирхэг болон босч ирсэн Кэл’Тузад Лич хааны дараагийн төлөвлөгөөг тайлбарлалаа. Артас болон түүний үхэгсэдийн арми өмнөдийг зорих мөчид Күэл’таласт нэг ширхэг ч амьд элф үлдээгүй байжээ. Есөн мянга гаруй жилийн турш бат зогсож ирсэн дээд элфүүдийн үзэсгэлэнт нутаг ийнхүү дуусгавар болсон түүхтэй билээ.


Ахин төрсөн Кэл’Тузад

Арчимондэ (Archimonde) эргэж ирсэн нь буюу Калминдорын цуваа


Арчимондэ

Кэл’Тузадыг амьлуулсаны дараа Артас Скоуржоо дагуулсан Далараныг зорьжээ. Тэнд Лич Мэдивийн шидэт Судрыг олж аван Арчимондыг дэлхий рүү дуудах төлөвлөгөөтэй байлаа. Түүнээс цааш Арчимондэ өөрөө Легионы сүүлийн дайралтыг эхлүүлэх ёстой байв. Мэдивийн судрыг хулгайлахаар оролдож буй Артасын хүчийг Кирин Торын шидтэнүүд ч зогсоож чадаагүй бөгөөд улмаар Кэл’Тузад бүх хэрэгцээтэй шившлэгүүдийг уншиж дуусгажээ. 10000 жилийн дараа аварга чөтгөр Арчимондэ болон тэрний цэргүүд Азеротод дахин ирсэн нь тэр байлаа. Харин даларан тэдний эцсийн зогсоол биш байсан юм. Кил’жаэдэний тушаалаар Арчимондэ болон түүний чөтгөрүүд андийдийн Скоуржийг даган Калимдорт очиж Нордрассил (Nordrassil) буюу Дэлхий Модыг (World Tree) устгах ёстой байлаа.


Нордрассил буюу Дэлхий Мод

Энэ бүх үймээний дунд нэгэн нууцлагдмал зөнч гарч ирэн хүн төрөлтнүүдэд заавар өгч байлаа. Тэр зөнч нь сүүлчийн Хамгаалагч Мэдив байсан бөгөөд өмнө нь хийсэн нүглээ цагаатгахын тулд нөгөө ертөнцөөс эргэж ирсэн байжээ. Тэр Хордэ болон Холбоотнуудын өмнө нүүрлэж буй аюулын талаар анхааруулан тэднийг хүчээ нэгтгэхийг уриалжээ. Гэвч үеийн үед дайсагналцаж ирсэн болохоор оркууд болон хүмүүсийн аль нь ч үүнийг зөвшөөрсөнгүй. Тиймээс Мэдив өөрийн зөн билэг, арга залиа ашиглан тус тусынх нь замыг чиглүүлж домогт Калимдорын нутагт аваачив. Оркууд болон хүмүүс удалгүй он удаан жил нуугдмал байж ирсэн Калдорэйчүүдын соёл иргэншилтэй нүүр тулгарчээ.


Кайрнэ Бладхүүф

Траллаар удирдуулсан оркууд Калимдорын цөлөөр явх байхдаа хэд хэдэн асуудалтай тулгарчээ. Тэд хэдийгээр Кайрнэ Бладхүүф (Cairne bloodhoof) болон тэрний хүчирхэг таурэн дайчдыг эгнээндээ нэгтгэсэн боловч маш олон орк эргээд цусанд шунасан зэрлэг төрхөндөө оржээ. Траллын хамгийн хүчирхэг туслах Гром Хэлскрийм хүртэл Хордоос урван балмад зөн совингоо дагах боллоо. Хэлскрийм болон Варсонгийн үнэнч дайчид нь Ашэнвалийн (Ashenvale) ойд тэнүүчилж яваад шөнийн элфийн Сэнтинэлүүдтэй (Sentinel) тулгарчээ.


Хагас бурхан Кэнариус

Оркуудыг түрэмгий байдалдаа эргэн орсоныг хараад хагас бурхан Кэнариус (Cenarius) Хэлскрийм болон оркууд руу дайран тэднийг шахан хөөж байлаа. Гэсэн ч ер бусын үзэн ядалт ба уур хилэнгээр хүчирхэгжсэн Хэлскрийм болон тэрний орк дайчид Кэнариусыг хөнөөж эртний ойг нь юу ч үгүй сүйтгэжээ. Гэвч эцэст нь Хэлскрийм Траллд туслаж анх оркуудыг өөрийн цус болон уур хилэнгээр үүрд хараасан Манноротыг (Mannoroth) ялсанаар нэр төрөө эргүүлэн авсан юм. Маннорот үхсэнээр оркуудын цусан хараал тийнхүү төгсгөл болсон түүхтэй билээ.


Маннорот

Мэдив оркууд болон хүмүүсийг нэгтгэхээр оролдож байх үед шөнийн элфүүд Легионуудтай өөрсдийн аргаар тулалдаж байлаа. Шөнийн элфийн үхэшгүй мөнхийн дээд удган болох Тирандэ Виспэрвинд (Tyrande Whisperwind) Ашэнвангийн ойгоо хамгаалан чөтгөрүүд болон андийдуудтай цөхрөлтгүй тулалдсаар байлаа. Гэвч Тирандэд тусламж зайлшгүй хэрэгтэй болсон бөгөөд тэрээр шөнийн элфийн друйдуудыг 1000 жилийн зүүднээс нь сэрээхээр явжээ. Эртний хайрт Малфүрион Стормрэйжийг (Malfurion Stormrage) дуудсанаар Тирандэ хамгаалалтаа бэхжүүлж Легионуудыг тогтоон барьж байлаа. Малфүрионы тусламжтайгаар байгаль өөрөө босч ирэн Легион болон Скоуржийн нэгдсэн хүчийг дарахаар тэмцэж байв.


Тирандэ Виспэрвинд

Бусад друйдуудыг хайж явахдаа Малфүрион эрт үед өөрийн дүү болох Илидианыг хорьсон шоронг олжээ. Легионы эсрэг тулалдахад Илидианыг тус болно гэдэгт итгэсэн Тирандэ түүнийг сулласан юм. Хэдийгээр Илидиан тэдэнд хэсэг хугацаанд тусласан боловч тэр эцэст нь өөрийн хүсэл сонирхлоо даган тэднээс зугтжээ.


Илидиан, Тирандэ, Малфүрион

Шөнийн элфүүд хүчээ нэгтгэн Галт Легионтой цөхрөлтгүй тулалдаж байлаа. Легионууд ч мөн адил Дэлхий Модын энергийн эх үндэс буюу шөнийн элфийн хаант улсын гол зүрх нь болсон мөнхийн булгийг эзлэх гэсэн дайралтаа огтхон ч зогсоогоогүй юм. Хэрвээ тэдний Модыг устгах төлөвлөгөө нь хэрэгжвэл чөтгөрүүд дэлхийг жинхэнэ утгаар нь сүйрүүлэх байлаа.

Хижал уулын тулалдаан


Жайна Проудмүүр

Мэдивийн заавар зөвлөгөөгөөр Тралл болон Калимдорт ирсэн хүмүүсийг ахлаж буй Жайна Проудмүүр өөрсдийн зөрчилдөөнөө хойш нь тавих ёстойг ойлгожээ. Малфүрион болон Тирандэ нараар удирдуулсан шөнийн элфүүд ч мөн адил Дэлхийн Модыг хамгаалахын тулд тэд хүчээ нэгтгэсэн нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэн зорилгоор нэгдсэн Азеротын үндэстнүүд хамтран Дэлхий Модны энергийг хамгаалахаар бүх чадлаараа ажиллажээ. Дэлхийн өөрийн хүчийг нь ашиглан Малфүрион Нордрассилийн уур хилэнг сулласнаас Арчимондыг бүр мөсөн устгаж Мөнхийн Булагт хүрэх гэсэн Легионы зангууг таслан хаяжээ. Сүүлийн тулалдаан Калимдорын эх газрыг тэр чигт нь доргиожээ. Булгаас хүч хуримтлуулах нэгэнт боломжгүй болсон учраас Галт Легион хүн дүрстнүүдийн нэгдсэн хүчний өмнө ийнхүү бутран унажээ.

Урвагчийн хүч

III-аар дайн: Хөлдсөн Хаан ширээ
Легионууд Ашэнвалэн руу довтлох үеэр Илидан 10000 жил хоригдсоны эцэст газар доорхи шоронгоосоо суллагдсан билээ. Тэр хэдийгээр бусаддаа туслахыг зорьж байсан боловч удалгүй өөрийн жинхэнэ төрхөндөө орж улмаар Гул’даны Гавал хэмээх хүчирхэг варлокийн биетийн энергийг өөртөө соржээ. Тэгснээр Илидан чөтгөрийн шинж болон маш их хэмжээний хүч чадлыг олж авчээ. Мөн тэрээр Гул’даны өмнөх дурсамжуудыг сэргээж ялангуяа Харанхуйн Титан Саргэрасын биеийг булшилсан нэгэн арал дээр байрлах бунхны талаар олж мэдсэн байлаа.

Их хүчийг олж аван дэлхийгээр хэрэн тэнүүчлэх эрх чөлөөтэй болсон Илидан өөрийн гэсэн газар нутгийг олж авах агуу төлөвлөгөөтэй замдаа гарчээ. Гэвч Кил’жаэдэн маш ихээр хилэгнэж байсан боловч нэг зүйл түүний санааг өшөө авалтаас илүүтэйгээр зовоож байсан юм. Өөрийнх нь бүтээсэн Лич Хааныг удирдахад хэтэрхий хүчирхэг болж байсан тул Лич Хааныг устгаж андийдын Скоуржэд нь эцсийн цэг тавихыг Кил’жаэдэн Илиданд тушаажээ. Үүнийхээ хариуд Илидан маш их хүчийг олж авах бөгөөд Галт Легионы үлдсэн удирдагчдын дунд өөрийн байр суурийг тогтоох юм.


Лэйди Вашиж

Илидан үүнийг зөвшөөрч тэр даруйдаа Лич Хааны сүнс оршиж буй мөсөн таластат цамхаг болох Хөлдсөн Хаан Ширээг устгахаар явжээ. Гул’даны ой санамжаас олсон мэдээллийг ашиглан Илидан Саргэрасын Бунханыг хайн Харанхуйн Титаны үлдэгдлийг олж авахаар шийдлээ. Тэр эртний Дээд Төрөлтнүүдээс (Highborne) өрөө нэхэн усны Нага нарыг далайн ёроол дахь оромжноос нь дуудан гаргажээ. Зальтай шулам Лэйди Вашижаар (Lady Vashj) удирдуулсан нагачууд Илидианд туслан Саргэрасын Бунхан байдаг гэж яригддаг Хэлтэрхий Арлууд (Broken Isles) дээр аваачжээ.


Илидиан, Майэв Шадовсонг

Илидианыг Нагачуудтай нийлэн явах үед Харуул Майэв Шадовсонг (Warden Maiev Shadowsong) түүнийг ангуучилж эхлэв. Майэв 10000 жилийн турш Илидианы харгалзагч хийж ирсэн бөгөөд түүнийг барьж авахаар ам тангаргаа өгсөн билээ. Гэсэн ч Илидианы ухаан Майэв болон тэрний сахиулуудаас хол илүү байсан бөгөөд тэдний зүтгэлээс үл хамааран Саргэрасын Нүдийг олж авсан юм. Хүчирхэг Нүдийг өөрийн болгосон Илидан өмнөх шидтэнгүүдийн хот болох Даларан руу явлаа. Хотын ид шидийн хүчээр бэхэжсэн Илидан Нүдийг ашиглан алс холын Нортрэндэд орших Лич Хааны Мөсөн Титэм цайзыг нь нураах хүчирхэг шившлэгийг бүтээжээ. Илидианы дайралт Лич Хааны хамгаалалтыг нураан цамхагийн хүчийг сулруулж байв. Гэвч эцсийн мөчид түүний ах Малфүрион болон Удган Тирандэ нар Майэвд  туслахаар ирэн Илиданы хөнөөлт шидийг зогсоожээ.

Хөлдсөн Хаан Ширээг устгах даалгавар нь бүтэлгүйтсэнийг Кил’жаэдэн мэдвэл тийм ч таатай хүлээж авахгүйг Илидиан сайн мэдэж байгаа тул тэр сөнөсөн ертөнц Аутланд (Outland) буюу оркуудын төрөлх нутаг болох Драэнорын сүүлийн үлдэгдэл рүү зугтжээ. Тэрээр тэнд Кил’жаэдэний шийтгэлээс мултарч дараагийн төлөвлөгөөгөө зохиохоор шийдсэн юм. Илидианыг зогсоосныхоо дараа Малфүрион, Тирандэ нар Ашэнвалийн ойд суугаа өөрийн хүмүүс рүүгээ буцжээ. Гэвч Майэв энэ бүхнийг тэгж амархан дуусгахыг хүсээгүй учир Илидианыг шударга ёсны өмнө цээрлүүлэхээр түүний араас Аутланд руу явжээ.

Цуст Элфүүдийн сэргэн мандалт


Санстридэрийн угсааны сүүлчийн залгамжлагч Ханхүү Каэл’тас

Яг тэр үед Скоуржийн үл үхэгсэд Лордаэрон болон Күэл’Таласыг бүхэлд нь тахалд нэрвэгдүүлсэн байлаа. Тэнд зөвхөн Холбоотны цөөхөн хүч л үлдсэн байв. Тэдний нэг Санстридэрийн (Sunstrider) угсааны сүүлчийн залгамжлагч болох Ханхүү Каэл’тасаад (Kael’thas) удирдуулсан хэсэг бүлэг дээд элфүүд байсан юм. Туршлагатай шидтэн Каэл Холбоотнуудын дутагдалтай талыг сайн мэддэг болжээ. Өөрсдийн газар нутгаа алдсан дээд элфүүд маш ихээр уй гашууд автсан бөгөөд амиа алдсан нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэн өөрсдийгөө цуст элфүүд (Bloodelf) хэмээн нэрлэх болсон билээ. Тэд Скоуржтой чадахынхаа хирээр тулалдаж байсан ч тэдэнд бүрэн хүчийг нь олгож байсан Санвэлээс (Sunwell) холбоо тасарсанаар ихээхэн хохирол амсжээ. Өөрийн хүмүүсийн ид шидээс бүрэн хараат байдлыг арилгах гэж хамаг аргаа барсан Каэл эцэстээ туйлын бодлогогүй алхам хийж ид шидийн хүчний шинэ эх үүсвэр олж авах горьдлого тээн өөрийн өвөг дээдэс болох Дээд Төрөлтнүүд буюу Илидан болон түүний нагачуудад дагаар оржээ. Холбоотны бусад удирдагчид цуст элфүүдийг буруушааж, тэднийг урвагчид гэж үзэн баривчлах тушаал гаргажээ.

Гишгэх газаргүй болсон Каэл болон тэрний цуст элфүүд Лэйди Вашжийг даган Аутландад очин Илиданыг барьж авсан Майэвтай тулалдахаар болжээ. Нага болон цуст элфүүдийн нэгдсэн хүч Майэвийг ялсанаар Илиданыг гяндангаас нь суллаж чаджээ. Аутландад өөрийн баазыг байгуулсан Илидан бүх хүчээ цуглуулж Лич Хаан болон түүний Мөсөн Титэмдэх цайз руу нь дахин нэг удаа довтлохоор бэлтгэж байлаа.

Талахт нутаг дахь иргэний дайн

Нэл’зул буюу Лич Хаан өөрт нь тийм ч урт хугацаа үлдээгүйг ухаарчээ. Мөсөн Хаан Ширээнд хоригдсон тэрээр Кил’жаэдэн өөрийг нь устгуулахаар элчээ илгээнэ гэдгийг тэр мэдэж байлаа. Мөсөн Хаан Ширээг нь сүйрүүлэх шахсан Илиданы шившлэгээс болж Лич Хаан өөрийн хүчээ өдөр ирэх тусам алдаж байлаа. Тэр өөрийгөө хамгаалуулахаар хамгийн хүчирхэг албат болох үхлийн хөлөг баатар хунтайж Артасыг дууджээ.

Лич Хаан доройтох тусам Артасын хүч суларч байсан боловч тэр Лордаэронд байхдаа иргэний дайнд татагдан оржээ. Банший болсон Силванас Виндраннэр нийт андийдын талыг өөрийн мэдэлдээ оруулсанаар үл үхэгсэдийн хаант улсыг гартаа авахаар дайн зарласан байлаа. Лич Хаан Артасыг яаралтай дуудсан болохоор тахалт нутагт дэгдсэн дайны үеэр Скоуржийг өөрийн туслах Кэл’Тузадын галт үлдээжээ.

Эцэст нь Силванас болон түүний бослого дэгдээгч андийдууд Лордаэроны сүйрсэн нийслэлийг эзлэн өөрсдийн мэдэлд авчээ. Өөрсдийн шинэ цайзыг нурсан балгасын дунд барьж байгуулсан Дүрвэгсэд Скоуржийг ялж Кэл’Тузад болон түүний цэргүүдийг эх газраас шахан зайлуулна хэмээн тангараглажээ.

Харьцангуй сул дорой болсон хэдий ч өөрийн эзнийг хамгаалахаар эрс шулуудсан Артас Нортрэндэд очих үед Илиданы нага болсон цуст элфүүд түүнийг хүлээж байлаа. Тэрээр нэрүбиануудтай нэгдэн Мөсөн Титэмд хүрч Хөлдсөн Хаан Ширээг хамгаалахаар Илиданы армитай маш хүнд тулааныг хийжээ.


Лич Хааны ялалт

Артас хэдийгээр маш их сульдаж доройтсон байсан боловч эцсийн мөчид Илиданыг ялж мөсөн цамхагт түрүүлж хүрчээ. Артас өөрийн шидэт илд Фростмоурнаар Лич Хааны мөсөн шоронг хагалан Лич Хааны хуяг дуулгыг суллажээ. Төсөөлшгүй их хүчийг агуулсан тэрхүү дуулгыг зүүснээр Артас тийнхүү шинэ Лич Хаан болсон билээ. Нэл’зул яaг төлөвлөж байснаараа өөрийн сүнсийг хүчирхэг артасын сүнстэй нэгтгэжээ. Тийнхүү Артас ертөнц дээрхи хамгийн хүчирхэг биетүүдийн нэг болсоноор Илиданы цэргүүд гутамшигт ялагдлаа хүлээн Аутландруугаа буцлаа.


Артас шинэ Лич Хаан

Шинэ, үхэшгүй мөнхийн Лич Хаан болсон Артас Нортрэндэд үлдэн Мөсөн Титмийн цайзуудаа сэргээн барих ажилд шамдан оржээ. Тэр өөрийн үнэнч туслах Кэл’Тузадад тахалт нутаг дахь Скоуржийг хариуцуулан даатгажээ. Силванас болон тэрний Дүрвэгсэд дайнд нэрвэгдсэн хаант улсын өчүүхэн хэсэг болох Тиришфалын ойн цоорхойд бүгэн нуугдацгаах болсон юм.

Эртний өш хонзон ба Калимдорын колоничлол

Ялалт хэдийгээр хүмүүсийн талд байсан боловч дайны дараах дэлхий ямар байдаг тийм л байлаа. Скоурж болон Галт Легионууд Лордаэроны соёл иргэншлийг бараг тэр чигт нь сүйрүүлсэн бөгөөд Калимдорыг яг адилхан болгоход ганц хуруу дутсан билээ. Шатаж хувхайрсан ой мод, дүрэлзсэн их уур хилэн, сэргээн засварлах шаардлагатай газар нутаг хаа сайгүй байлаа. Дайны гал бүх л үндэстэнд хор нөлөөгөө учруулсан хэдий ч тэд харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүхнийг шинээр эхлэхээр шийдэн Холбоотнууд болон Хордын дунд эвийн гэрээ байгуулжээ.

Тралл оркуудаа дагуулан Калимдорын эх газраар хэрэн тэнүүчилсэний эцэст шинэхэн ах дүүс болох таурэнчуудын тусламжтайгаар шинэ нутаг олжээ. Траллын өөд болсон эцгийн дурсгалд зориулан Дуротар (Durotar) гэж нэрлэгдсэн тэр газарт оркууд өөрсдийн шинэ нийгмийг цогцлоон бүтээхээр суйршсан билээ. Чөтгөрийн хараал нэгэнт алга болсон учир Хордууд дайнд дуртай зэрлэгүүд байхаа больж чөлөөтэй, эвсэг ард түмэн болсоноор эзлэн түрэмгийлэхээс илүүтэйгээр амар тайван амьдралыг чухалчлах болжээ. Эелдэг таурэнчүүд болон Даркспийр овгийн троллуудтай нэгдсэн Тралл болон оркууд энх тайван зонхилсон шинэ эрин үеийг бүтээхээр зүтгэж байлаа.

Жайна проудмүүрийн захиргаанд байгаа Холбоотны үлдсэн хүч Калимдорын өмнөд зүг рүү хөдөллөө. Дастваловын (Dustwallow) намагт хөндийн зүүн эрэгт тэд Тэрамодэ (Thernadore) хэмээх боомт хотыг байгуулжээ. Тэнд хүмүүс болон дварфууд гадны халдлагаас өөрсдийгөө хамгаалахаар хамтран ажиллаж байлаа. Хэдийгээр Дуротар болон Тэраморийн хамгаалагчид хоорондоо энхийн хэлэлцээр байгуулсан ч тэрхүү эв найрамдалтай байдал нь тийм ч удаан үргэлжлээгүй юм.

Холбоотны их хэмжээний усан флот Калимдорт бууснаар орк болон хүмүүсийн хоорондох энх тайван харилцаа дуусгавар болжээ. Жайнагийн аав Ерөнхий Адмирал Даелин Проудмүүрээр (Daelin Proudmoore) удирдуулсан хүчирхэг флот Артас хаант улсыг нь сөнөөхөөр өмнө Лордаэроныг орхисон байжээ. Олон сарын турш далайг туулж өнгөрүүлэхдээ Адмирал Проудмүүр Холбоотноос амьд үлдэгсдийг чадах чинээгээрээ хайж явжээ.


Адмирал Проудмүүр

Проудмүүрийн усан цэргийн хүч тогтвортой нийгэмд том аюул учруулж байлаа. Хоёрдугаар дайнд өөрийн биеэр оролцож явсан алдартай  баатар болох Жайнагийн аавын хувьд Хорд бол үүрдийн дайсан байсан бөгөөд тэрээр оркуудыг түрүүлж хөдлөхөөс нь өмнө Дуротарыг устгахаар төлөвлөсөн байжээ.

Ерөнхий Адмирал Жайнаг өөрт нь туслан оркуудтай байлдаж тэднээс урвах, эсвэл Холбоотон болон Хордын дунд байгуулсан ахархан настай эвийн гэрээгээ хадгалан үлдэхийн тулд төрсөн эцэгтэйгээ тулалдах гэсэн маш хүнд шийдвэр гаргахыг тулган шаарджээ. Маш удаан бодсоны эцэст Жайна Хоёрдохыг нь сонгож Траллтай хамтран солиотой эцгээ дарж авчээ. Харамсалтай нь Жайна аавтайгаа эвлэрэн оркуудыг дахин цусанд шунасан мангасууд байхаа больсон гэдгийг итгүүлж амжихаас өмнө Адимрал Проудмүүр тулалдааны үеэр нас барсан билээ. Жайнагийн шударга занг хүндэтгэн оркууд түүнийг Тэраморлуу нь эсэн мэнд буцаажээ...

Товч 5 бүлэг ингээд дуусч байна. Гэхдээ World of Warcraft гэдэг асар том агуу тоглоом болохоор үүгээр түүх нь дуусахгүй болно...

 

  • Сэтгэгдэл: 0
  • Үзсэн: 1544
  • Он сар: 2014.07.18
  • Нийтлэсэн: NcienT-BL
Фэйсбүүк сэтгэгдэл:
Сайт сэтгэгдэл:
Бүх сайт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Чатыг хаах
Чатыг нээх
Бүртгүүл эсвэл Нэвтэр
0