Дээшлэх

NcienT
NcienT
Сайн байна уу? Зочин! Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бидэнтэй нэгдэх бол Хурдан бүртгэл үүсгэх эсвэл Нэвтрэх.
Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Сайтад байгаа бүх мэдээлэл www.NcienT.net өмч болно. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана. Хэрэв та манай сайтад материал байршуулах, ямар нэгэн санал гомдол байгаа бол чөлөөтэй илэрхийлж болно...
DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар тусдаа бие даасан тоглоом болж 2011 оны сүүлчээр гарахаар болсон. Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор болгох гэнэ...
CS: GO буюу Counter-Strike: Global Offensive хэмээх тоглоом нь Counter-Strike цувралаас Source-ийн дараагаар гарсан хувилбар. 2012 оны 8-р сарын 21-нд Valve корпарациас Microsoft, OS X, Xbox, PS зэрэг тоглуулагчид дээр гарсан байна. Үхэл бол агуу багш юм. Counter-Strike: Global Offensive...
WoW-ын шинэхэн хувилбар болох Warload of Dreanor. 2014 оны 12 сарын 20нд гарна гэж төлөвлөсөн байгаач намраас гарах сурагтай байна. Албан ёсны сайтууд дээр аль хэдийн зарагдаад эхэлсэн билээ. Мөн энэ хувилбарыг хүлээсэн хүмүүс маш их байгаа гэнэ...
GTA хэмээх алдартай цувралыг бүтээгч Rockstar-ийнхан түүнтэй төстэй LA Noire хэмээх адал явдалт тоглоомыг худалдаанд гаргалаа. Энэхүү тоглоом нь GTA тоглоомтой адил төстэй тал нь ердөө чөлөөт ертөнц бүхий л байдал нь юм. Бусад талаар төстэй тал байхгүй бөгөөд тоглоомд та 1950-иад оны үеийн мөрдөгчийн дүрд тоглох болно. Та мөрдөгч болон төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх үүрэгтэй. Хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулан гэрчүүдээс байцаалт аван хэргийг мөрдөнө. Хэр олон хэрэг илрүүлсэнээс шалтгаалан танд цол маягийн зүйл олгоно...
Үнэлгээ: 5 | 3 Санал өгсөн

Гуравдугаар бүлэг

Кил’Жаэдэн ба Нууц гэрээ


Кил’Жаэдэн

Мэдивийг Азеротод мэндлэх үед доод тамын хууран мэхлэгч Кил’Жаэдэн эзнийхээ тушаалаар өөрийн дагуулуудтайгаа Азерот руу чиглэсэн Галт Легионы хоёрдох дайралтыг төлөвлөн сууж байв. Энэ удаад тэр ямар ч алдаа гаргахыг хүссэнгүй. Кил’Каэдэны бодлоор Лэгионыг дэлхийд очихоос өмнө Азеротын хамгаалалтыг сулруулах шинэ хүч хэрэгтэй байлаа. Тэгсэнээр шөнийн элфүүд болон луунууд мэтийн заналт дайснууд нь эхний дайралтыг давах гэж хамаг хүчээ барсаны дараа тэд Легионы жинхэнэ дайралтын өмнө харьцангуй сул дорой болсон байх юм.


Оркууд

Яг тэр үед Кил’Каэдэн аугаа харанхуй ертөнцөд амар тайван хөвж буй Драэнор хэмээх баяр гаригийг олж илрүүлсэн юм. Бөө мөргөлчдийн овог аймаг болох оркууд болон даруухан драэнэйчуудын өлгий нутаг болох Драэнор нь уудам нутаг шигээ энх амаглан газар байжээ. Язгуур угсаат оркийн отог бүлгүүд хээр талд нүүдэллэн ан гөрөө хийж амьдардаг байлаа. Хэрвээ Драэнорын иргэдийг сайн ухуулж чадвал тэд Легионы төлөө зүтгэхэд хангалттай хэмжээний хүчтэй болохыг Кил’Жаэдэн мэджээ.


Маннорот

Кил’Жаэдэн хоёр үндэстнээс дайчид оркууд Легионы мунхруулалтанд илүү өртөмтгий болохыг олж харжээ.Тэрээр Нэр’зул хэмээх хөгшин орк бөөг дээр үед Саргэрас хатан хаан Азшараг хэрхэн өөрийнхөө удирдлаганд оруулсантай адилхан аргаар толгойг нь эргүүлэн үгэндээ оруулж чаджээ. Зальтай бөөг өөрийн гар хөлөө болгосон аймшигт чөтгөр оркын овог аймгууд дунд дайны шунал болон зэрлэг балмад байдлыг тараажээ. Тэдгээр сүсэг бишрэлт ард түмэн тун удалгүй цусанд шунасан зэрлэгүүд болон хувирав. Улмаар Кил’Каэдэн Нэл’зул болон түүний хүмүүсээс сүүлчийн алхам хийхийг буюу өөрсдийн амийг дэнчин тавин дайнд явахыг шаарджээ. Гэвч өөрийн хүмүүсийг үзэн ядалтанд үүрд боолчлогдохыг мэдэрсэн хөгшин бөө тэрхүү тушаалыг яаж ийгээд эсэргүүцжээ.


Нэл’зул

Нэл’зулын эсэргүүцэл түүнд цаад болсон учир Кил’Жаэдэн өөрийн хүмүүсийг Легионы гарт даатгах өөр оркийг хайжээ. Ухаалаг чөтгөрийн эзэн эцэст нь хайж байсан хүнээ олсон нь Нэл’зулын хайртай шавь Гул’дан байлаа. Кил’Жаэдэн Гул’данд үнэнч зүтгэлийнх нь хариуд хэмжээлшгүй их хүч чадал өгөхөөр амлажээ. Залуу орк чөтгөрийн ид шидийг шуналтайгаар суралцан улмаар түүхэн дэх хамгийн хүчирхэг үхлийн варлок болж чаджээ. Тэр бусад залуу оркуудад нууц аргаасаа зааж оркуудын бөөгийн соёл уламжлалыг үгүй хийхээр оролдож байлаа. Гул’дан өөрийн ахан дүүсдээ үхэл ханхалсан аймшигт шинэ хүчээ харуулжээ.


Гул’дан

Оркууд дахь өөрийнхөө нөлөөг зузаатгахыг хүссэн Кил’Жаэдэн Гул’данд овог аймгуудыг удирдаж Драэнор даяар варлокын шидийг дэлгэрүүлэх зорилготой нууц бүлгэм болох Сүүдрийн Зөвлөлийг байгуулахад нь тусалжээ. Олон оркууд варлокын шидийг эзэмших тусам Даэнорын амгалан хөндий харанхуйлж гол горхи нь ширгэж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам оркуудын эх нутаг болсон уудам хээр тал нь хатаж хувхайрсан улаан шороо л үлдээжээ. Чөтгөрийн энерги тэр ертөнцийг бага багаар устгаж байлаа.

Хордыг Байгуулсан нь (Horde)


Хордэ (Horde)

Гул’дан болон түүний Сүүдрийн Зөвлөлийн нууц удирдлаган дор оркууд үнэхээр түрэмгий догшин болсон байлаа. Оркууд өөрсдийн тулааны чадварыг сорих үхлийн тэмцээн зохиодог нүсэр том талбаруудыг байгуулжээ. Тэр үед цөөхөн хэдэн овгийн ахлагчид л энэхүү заврхалыг шүүмжлэн эсэргүүцэж байлаа. Фростволф овгийн ахлагч Дуротан оркуудыг үзэн ядалт уур хилэндээ дийлэгдэхийг нь эсэргүүцэн тэдэнд анхааруулж байсан юм. Түүний үгийг тоох хүн байхгүй байсан боловч Варсонг овгийн Гром Хэлскрийм мэтийн хүчирхэг удирдагчид энэхүү гажуудсан нийгэмтэй тэмцэхээр шийдсэн байжээ.


Дуротан

Кил’Жаэдэн оркуудыг бараг бэлэн болсоныг мэдсэн ч гэсэн тэдний үнэнч байдлыг баталгаажуулах шаардлагатай байлаа. Тэд нууцаар Сүүдрийн Зөвлөлийг хуралдуулан сүйрэл мөхлийн амьд жишээ болсон Устгагч Манноротыг дуудуулжээ.

Гул’дан бүх овгийн удирдагчдыг цуглуулан тэднийг Манноротын цусыг уувал хэнд ч дийлдэшгүй болно хэмээн ухуулж байлаа. Гром Хэлскриймээс авхуулаад Дуротанаас бусад бүх удирдагчид ууж өөрсдийн хувь заяаг Галт Легионы үүрдийн боол болгосон юм. Манноротын уур хилэнгээр хүчирхэгжсэн захирагчид гэмгүй ахан дүүсээ энэхүү боолчлолд өөрийн эрхгүй татан оруулжээ.


Гром Хэлскрийм

Энэхүү цусан хараалд идэгдсэн оркууд өөрсдийн уураа тэдний замд хөндөлссөн хэнд ч гаргахад бэлэн болсон байлаа. Цаг нь ирсэнийг мэдэрсэн Гул’дан дайчид овгуудыг нэгтгэн ганц Хордэ (Horde) хэмээн ялагдашгүй армийг байгуулжээ. Гэвч Хэлскрийм болон Оргрим Дүүмхаммэр гэх мэт ахлагчид дээд эрх мэдлийн төлөө өрсөлдөж болзошгүйг Гул’дан мэдэж байсан болохоор тэд шинэ Хордыг удирдах нэрийг зүүх хүүхэлдэйг сонгосон юм. Ёс суртахуунгүй, харгис ахлагч Устгагч Блэхэнд Гул’дан хүүхэлдэй болохоор сонгогджээ. Устгагч Блэхэндийн тушаал дор Хордэ өөрсдийн хүчээ туршиж үзэхээр энгийн номхон ард болох драэнэйчууд луу дайрлаа.


Драэнэйчууд

Хэдхэн сарын дотор Хордэ Драэнор дээрхи бараг бүх драэнэйчуудыг устгажээ. Зөвхөн зугтаж дүрвэсэн хэдхэн амьд үлдэгсэд л оркуудын аюулт халдлагаас мултарч чадсан байна. Ялалтандаа эрдсэн Гул’дан Хордын хүч чадал болон сүр жавхааг бахдаж байлаа. Гэсэн ч тэд тулалдах ямар ч дайсангүй болчихвол Хордэ өөрийн цусан шуналдаа бачимдан ялзрах болно гэдгийг мэдэж байсан юм.


Оргрим Дүүмхаммэр

Хордын бэлэн болсоныг Кил’Жаэдэн мэдсэнээр оркуудыг Галт Легионыг хамгийн хүчирхэг зэвсэг болхожээ. Зальт чөтгөр тэрхүү мэдээллээ түүнийг хүлээж буй эзэндээ дуулгасан ба Саргэрас ч өшөөгөө авах цаг нь ирсэнийг хүлээн зөвшөөрчээ.

Дөрөвдүгээр бүлэг унших бол энд дар --->

 

  • Сэтгэгдэл: 0
  • Үзсэн: 1239
  • Он сар: 2014.07.18
  • Нийтлэсэн: NcienT-BL
Фэйсбүүк сэтгэгдэл:
Сайт сэтгэгдэл:
Бүх сайт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Чатыг хаах
Чатыг нээх
Бүртгүүл эсвэл Нэвтэр
0