Дээшлэх

NcienT
NcienT
Сайн байна уу? Зочин! Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бидэнтэй нэгдэх бол Хурдан бүртгэл үүсгэх эсвэл Нэвтрэх.
Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Сайтад байгаа бүх мэдээлэл www.NcienT.net өмч болно. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана. Хэрэв та манай сайтад материал байршуулах, ямар нэгэн санал гомдол байгаа бол чөлөөтэй илэрхийлж болно...
DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар тусдаа бие даасан тоглоом болж 2011 оны сүүлчээр гарахаар болсон. Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор болгох гэнэ...
CS: GO буюу Counter-Strike: Global Offensive хэмээх тоглоом нь Counter-Strike цувралаас Source-ийн дараагаар гарсан хувилбар. 2012 оны 8-р сарын 21-нд Valve корпарациас Microsoft, OS X, Xbox, PS зэрэг тоглуулагчид дээр гарсан байна. Үхэл бол агуу багш юм. Counter-Strike: Global Offensive...
WoW-ын шинэхэн хувилбар болох Warload of Dreanor. 2014 оны 12 сарын 20нд гарна гэж төлөвлөсөн байгаач намраас гарах сурагтай байна. Албан ёсны сайтууд дээр аль хэдийн зарагдаад эхэлсэн билээ. Мөн энэ хувилбарыг хүлээсэн хүмүүс маш их байгаа гэнэ...
GTA хэмээх алдартай цувралыг бүтээгч Rockstar-ийнхан түүнтэй төстэй LA Noire хэмээх адал явдалт тоглоомыг худалдаанд гаргалаа. Энэхүү тоглоом нь GTA тоглоомтой адил төстэй тал нь ердөө чөлөөт ертөнц бүхий л байдал нь юм. Бусад талаар төстэй тал байхгүй бөгөөд тоглоомд та 1950-иад оны үеийн мөрдөгчийн дүрд тоглох болно. Та мөрдөгч болон төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх үүрэгтэй. Хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулан гэрчүүдээс байцаалт аван хэргийг мөрдөнө. Хэр олон хэрэг илрүүлсэнээс шалтгаалан танд цол маягийн зүйл олгоно...
Үнэлгээ: 5 | 4 Санал өгсөн

Хоёрдугаар бүлэг

Күэл’Таласыг байгуулсан нь (Анхны дайнаас 6800 жилийн өмнө)


Маэлцтром асар хүчтэй том шуурга

Дат’Рэмараар удирдуулсан дээд элфүүд Калимдорыг орхиж Маэлцтромын хүчтэй шуургыг гаталлаа. Тэдний флот өгөрч сүйрсэн балгасуудаар явж байхдаа устаж үгүй болсон олон нууцлагдмал эртний хаант улсуудыг нээжээ. Өдрөөр алхагч буюу Санстридэр хэмээх шинэ нэрийг авсан Дат’Рэмар өөрсдийн хүмүүст шинэ гэр орныг нь босгоход хангалттай хэмжээний нөөц бүхий газрыг хайж байлаа.

Эцэст нь тэд хожим хүмүүсийг хэлж заншсанаар Лордаэрон хэмээх хаант улсын эрэгт газарджээ. Нутгийн гүнд нэвтрэн дээд элфүүд Тиришфал хэмээх амгалан ойн цоорхойд өөрсдийн тосгоныг байгуулжээ. Гэвч хэдэн жилийн дараа тэдний олонхи нь галзуурч эхлэв. Энэ бүхэн нь тэр хэсэг газар нутагт шүгэлсэн ад чөтгөртэй холбоотой гэсэн цуу яриа дэгдсэн боловч үүнийг батлах ямар ч арга байгаагүй юм. Улмаар дээд элфүүд нүүхээр шийдэн хойд зүгийн баялаг нутгийг зорив.

Дээд элфүүд Лордаэроны хад чулуу ихтэй уулархаг нутгийг даван туулах тусам тэдний аялал улам хүнд ширүүн болж ирлээ. Тэд Мөнхийн булгийн амьдралыг тэтгэгч энергийн нөлөөнөөс холдсон учраас тэдний олонхи нь хүйтэн уур амьсгалаас болж өвчин тусч зарим нь өлбөрч үхэж байлаа. Гэвч тэдэнд тулгарсан хамгийн аюултай өөрчлөлт бол тэд үхэшгүй мөнх байхаа больж мөн элемэнтүүдэд өртөмтгий болжээ. Тэд мөн харьцангуй намхан болж, тэдний арьс унаган нил ягаан өнгөө алджээ. Гэсэн ч хүнд хэцүү сорилтуудыг тэд үл хайхран өмнө нь Калимдорын нутагт хэзээ ч харж байгаагүй олон төрлийн ан амьтадтай нүүр тулгарч байлаа. Тэд мөн ой модонд ан гөрөө хийж амьдардаг эртний хүмүүсийн овог аймгуудтай ч тааралджээ. Гэвч тэдэнтэй учирсан хамгийн аюултай биетүүд бол Зул’Аманы зальтай, шунахай ойн троллууд байсан юм.

Тэдгээр ногоон арьстай троллууд нь тасарсан мөчийг нөхөн төлжүүлж маш хүнд шархыг ч эдгээх чадалтай боловч маш зэрлэг бөгөөд харгисаараа алдартай овог аймаг байсан юм. Хойд Лордаэроны ихэнх хэсгийг эзэлдэг Амани хаант улсыг байгуулсан троллууд нь өөрсдийн хилийг гадны халдлагаас хамгаалахын тулд хатуу ширүүн тэмцлийг өрнүүлсээр иржээ. Элфүүд ч мөн троллуудад ясны дургүй болж тэднийг тааралдсан газраа устгаж байлаа.

Олон жилийн дараа дээд элфүүд Калимдорын үзэсгэлэнт нутгийг санагдуулам газарт хүрэлцэн иржээ. Хойд нутгийн шигүү ойн гүнд тэд өөрсдийн хаант улс болох Күэл’Таласыг байгуулж гийчин ахан дүүс болох Калдорэйчуудыг хот байсан ба тэд одоо ч энийгээ нандигнан хамгаалдаг болохыг тэд удалгүй мэджээ. Троллууд элфүүд рүү үй олноороо дайрчээ.

Шинэ газраа тийм ч амархан өгөхийг хүсээгүй зөрүүд элфүүд Мөнхийн булгаас бага сагаар цуглуулсан ид шидийн тусламжтайгаар зэрлэг троллуудыг тогтоон барьж байлаа. Дат’Рэмарын удирдлаган дор тэд өөрсдөөс нь бараг арав дахин олуулаа байсан аманы дайчдыг ялж чаджээ. Калдорэйчүүдын эртний сануулгыг даган зарим элфүүд хэтэрхий их ид шид хэрэглэх нь дахин Галт Легионы ангаарлыг татаж болзошгүй хэмээн болгоомжилж байлаа. Тиймээс тэд чөлөөтэй ид шид хэрэглэхийн тулд өөрсдийн газар нутгийг бүрхсэн шидэт хаалтыг тавихаар шийджээ. Шитэд хаалтыг барихаар Күэл’Таласын хил дагуух хэд хэдэн цэгт бүхэл Рюнэ чулуунуудыг босгожээ. Рюнэ чулуунууд нь зөвхөн өөр орон зайн халдлагаас сэргийлэх төдийгүй мухар сүсэгтэй троллын дайчдыг ч хөөж байлаа.

Цаг хугацааг өнгөрөхийн хирээр дээд элфүүдийн хичээл зүтгэл болон ид шидийн хүч нь Күэл’Таласыг гайхалтай гэрэлт цогцолбор болгож байлаа. Калимдорын эртний байгууламжуудын хийцээр барьсан үзэсгэлэнт орд харшууд нь газарзүйн онцлогтойгоо үнэхээр сайхан нийцэж байсан юм. Күэл’Талас үнэхээр дээд элфүүдийн хүсэн мөрөөдөж байсан үнэт эрдэнэ нь болжээ. Хэдийгээр Санстридэрийн үе залгамжлагчид төр барих нэрийг зүүж байсан боловч Күэл’Таласын жинхэнэ удирдагч нь Силвэрмүүний конвенц нь элфийн газар нутаг болон ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй байлаа. Хамгаалалтаар хүрээлэгдсэн болохоор дээд элфүүд эртний Калоэйчуудын сануулгыг үл хайхран амьдралынхаа бүхий л зүйлд ид шидийг ямар ч замбараагүйгээр ашиглаж байв.

Бараг 4000 жилийн турш дээд элфүүд өөрсдийн тусгаарлагдсан вант улсад амар тайван амьдарсаар иржээ. Гэсэн хэдий ч өшөө хорсолдоо баригдсан троллууд тийм ч амар дийлэгдээгүй байлаа. Тэд ойн гүнд нуугдан хамтарч төлөвлөгөө боловсруулан өөрсдийн дайчдын тоог хангалттай хэмжээнд хүртэл өсөхийг хүлээх байсан юм. Эцэст нь агуу троллын арми ойн сүүдрээс гарч ирэн Күэл’Таласын гэрэлт цамхагуудыг нураахаар дахин нэг дайрчээ.

Аратаор болон Троллын дайн (Анхны дайнаас 2800 жилийн өмнө)

Дээд элфүүд өөрсдийн амь насыг хамгаалахаар троллуудтай тулалдаж байх үед Лордаэроны тарж бутарсан нутгийн иргэд ч бас өөрсдийн газар нутгийг баталгаажуулахаар хоорондоо тэмцэлдэж байлаа. Эртний хүмүүсийн овог аймгууд өөр хоорондоо түнжин муутай байснаас бие биенийхээ тосгод руу гэнэт дайрах нь элбэг байсан юм. Харин Арати хэмээх нэгэн овог аймаг нь троллууд маш олуулаа болж тэднийг тоохгүй өнгөрөх аргагүй болсоныг анзаарчээ. Тиймээс Аратичууд бусад бүх овог аймгуудаа нэгтгэн троллын дайчдын эсрэг зогсох хүчтэй фронтыг байгуулахаар шийджээ.

Зургаан жилийн турш овжин Аратичууд бусад өрсөлдөгчдөө дарж авлаа. Ялалт болгоныхоо дараа тэд ялагдсан овгийн иргэдийн итгэлийг олохын тулд тэдэнд энх тайван, шударга ёсыг амлаж байв. Улмаар Аратичууд өөртөө олон овог аймгийг нэгтгэхийн хирээр тэдний цэрэг армийн хүч ч мөн төдий хэмжээгээр нэмэгдэж байлаа. Троллуудын эсрэг, бүр шаардлагатай гэж үзвэл тусгаар тогтносон элфүүдийн эсрэг ч тулалдахаар шийджээ. Стром нэртэй хот нь Арати үндэстнүүдийн улс болох Араторын нийслэл болсон түүхтэй юм. Аратор улс хөгжин цэцэглэхийн хэрээр уудам эх газрын өнцөг булан бүрээс  олон мянган хүмүүс өмнөдийг зорьж эхэлжээ.

Нэгэн тугийн дор нэгдсэн хүмүүсийн овог аймгууд өөдрөг үзэлт хүчирхэг улсыг байгуулжээ. Араторын хаан Торадин нь хойд нутгийн нууцлаг элфүүд троллуудын бүслэлтэн дунд амьдарч буйг мэдсэн боловч харийнхныг хамгаалахын тулд өөрсдийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулахыг хүссэнгүй. Олон сар өнгөрөхийн хирээр элфүүд ялагдах нь тодорхой болсон хэмээх цуу яриа хойд зүгээс тасралтгүй ирж байлаа. Харин аргаа барсан Күэл’Таласын элч Стромд ирэх үед л троллууд ямар аюултай болсныг Торадин ухаарчээ.

Элф Торадинд мэдэгдэхдээ хэрвээ троллууд Күэл’Таласыг эзэлвэл тэд дараа нь өмнөдийг зорих болно гэжээ. Цөхөрсөн элфүүд цэргийн туслалцаа авахын тулд цонгогдсон хэсэг хүмүүст ид шид зааж өгөхөөр тохиролцжээ. Хэдийгээр ид шидэнд итгэдэггүй боловч Торадин энэ бүхнийг шаардлагатай гэж үзсэн учраас элфүүдэд туслахыг зөвшөөрчээ. Тэр даруйд элфийн шидтэнгүүд Алаторт ирж хэсэг бүлэг хүмүүст ид шидийн аргыг зааж эхэллээ.


Тролл

Хэдийгээр хүмүүс ид шидийг удирдахдаа төрөлхийн болхи бүдүүлэг байсан боловч тэд үүнийг маш ихээр сонирхож байсан нь элфүүдийг гайхшруулжээ. Нэг зуун хүнд элфүүд ид шидийн нууцын суурь мэдлэгийг заажээ: Үүнээс олон хүнд заах нь троллуудтай тулалдахад шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрсдийн хүн шавь нар нь дайнд оролцоход бэлэн болсон гэж үзсэн учраас элфүүд Торадин хааны хүчирхэг армитай хамт Стромыг орхин хойд зүгийг чиглэн дайлаар мордов.

Элф болон хүмүүсийн нэгдсэн арми хүчирхэг троллын дайчидтай Алтэрак уулын хөндийд байлджээ. Тулалдаан хэдэн өдрийн турш үргэлжилж байхад Араторын цуцашгүй арми троллуудын хүчтэй дайралтанд нэг ч алхам ухраагүй юм. Элфийн ноёд өөрсдийн ид шидийн хүчийг троллууд дээр буулгах цаг нь болсон гэж үзжээ. Зуун хүн шидтэн болон үй олон элф шидтэнгүүд нийлэн тэнгэрийн хар хүчийг дуудан троллын арми дээр буулгаж тэднийг галдан шатаажээ. Аймшигт гал троллуудын нөхөн төлжилтөд саад учруулж тэднийг гадна болон дотроос нь шатаан жинхэнэ амьдын тамд унагажээ.

Троллуудын арми салж бутран зугтахыг оролдсон боловч Торадины цэргүүд тэднийг барьж аван нэгийг нь ч үлдээлгүй устгажээ. Троллууд ялагдлаасаа хойш дахин босч ирээгүй бөгөөд түүхэнд троллын үндэстэн дахин сэргэсэн талаар дурдагдаагүй билээ. Күэл’Таласыг мөхлийн аюулаас аварсанд талархаж элфүүд Аратор үндэстэн болон тэдний хааны угсааныхантай үүрд эв найрамдалтай байж тэдэнд үргэлж үнэнч байхаа амлажээ.Түүнээс хойш олон үеийн турш хүмүүс болон элфүүдийн хооронд энх тайван харилцаа тогтжээ.

Тиришфалын Хамгаалагчид (Анхны дайнаас 2700 жилийн өмнө)

Хойд нутаг троллуудаас чөлөөлөгдсөн болхоор Күэл’Таласын элфүүд үзэсгэлэнт нутгаа сэргээн засварлах ажилд анхаарлаа хандууллаа. Ялалт байгуулсан Араторын арми ч өмнөд нутгийн Стром хотоо зорьжээ. Араторын нийгэм өргөжин тэлж байсан боловч хэтэрхий их өргөсвөл хаант улс нь хуваагдаж магадгүй хэмээн сэрэмжилсэн Торадин Стром хотыг Араторын эзэнт гүрний төв хэвээр нь үлдээхийг тушаажээ. Олон жилийн дараа аугаа Торадин насан эцэслэж Араторын залуу үеийнхэн өөрсдийн эзэнт гүрнээ Стромын газар нутгаас ч томруулан өргөсгөжээ.

Элфүүдээр ид шидийн аргыг заалгуулсан анхны зуун шидтэн хүмүүс өөрсдийн хүчийг нэмэгдүүлж шид урлах далдын ухааныг нарийвчлан судалжээ. Өөрсдийн зориг тэвчээр болон язгууртан угсааныхаа хүчинд сонгогдсон тэдгээр шидтэнүүд өөрсдийн ид шидийн хүчийг анхаарал болгоомжтойгоор суралцдаг байсан боловч тэд үүнийхээ нууцыг дайны утаа үнэрлээгүй шинэ үеийн туршлагагүй залуучуудад өвлүүлсэн юм. Тэдгээр залуу шидтэнгүүд нь бусдынхаа төлөө хариуцлага үүрж буйгаа ойлгоогүй бөгөөд ид шидэд ихэвчлэн хувийн зорилгодоо ашиглахын тулд суралцаж байлаа.

Эзэнт гүрэн өсч дэвжин газраас газарт цар хүрээгээ тэлэхийн хирээр өмнөд нутагт залуу шидтэнгүүдийн тоо ч олширсоор байв. Далдын хүчийг эзэмшсэн шидтэнүүд өөрсдийн ахан дүүсээ зэрлэг араатнуудаас хамгаалж зэрлэг хээр талд шинэ муж хотыг байгуулахад боломжтой болгожээ. Гэсэн ч тэдний хүч нэмэгдэхийн хирээр шидтэнүүд биеэ тоох болж өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж эхлэв.

Араторын хоёрдох муж хот болох Даларан нь Стромын хойд зүгт байгуулагджээ. Олон залуу шидтэнүүд өөрсдийн хүчийг эрх чөлөөтэй хэрэглэх горьдлого өвөртлөн хатуу чанд хуультай Стромыг орхин Даларанруу нүүж эхлэв. Тэдгээр шидтэнүүд өөрсдийн чадварыг ашиглан Далараны үзэсгэлэнт орд харшийг барьж судалгаа шинжилгээндээ таатай орчин бүрдүүлсэндээ баярлан хөөрч байлаа. Далараны иргэд шидтэнүүдийн саналыг хүлээн авч тэдний хамгаалалтан дор хямарсан эдийн засгаа өөд нь татахаар болжээ. Гэвч бодит байдал дээр шидтэнүүд олширох тусам Далараныг тойрсон үймээн ихэсч улмаар хот сулран доройтжээ.


Элфүүд

Мөнхийн булгийн сүйрлээс болж цөлөгдсөн Галт Легионы хорон санаат тагнуулуудын ангаарлыг Далараны шидтэнүүдийн замбараагүй их ид шидийн хэрэглээ дахин нэг удаа дэлхийрүү хандуулжээ. Хүчээр харьцангуй суларсан болохоор чөтгөрүүд Далараны гудамжуудад цуу яриа тарааж үймээн самууныг дэгдээж эхлэв. Энэхүү бусармаг хэргүүд нь ихэвчлэн нийгмээс далд явагддаг байсан ба удирдагч Малократууд эдгээр явдлуудыг иргэдээс нууцлахын тулд бүхий л арга хэмжээг авч байлаа. Тэд хамгийн хүчирхэг шидтэнүүдийг эдгээр барилддаггүй чөтгөрүүдийг бариулахаар илгээдэг байсан боловч эцэст нь тэд аугаа Галт Легионы зальтай тагнуулуудын өмнө юу ч биш болохоо ухаарсан юм.

Хэдэн сарын дараа мухар сүсэгт итгэгч энгийн харц ардууд тэдний шидэт удирдагчид нь өөрсдөөс нь ямар нэгэн аймшигт зүйл нууж байгаа хэмээн сэжиглэж эхэллээ. Далараны гудамжаар бослогын яриа тархах үед хардаж сэрдсэн хотын иргэд нэгэн цагт шүтэн биширдэг байсан ид шидийг сургуулилах шалтгааны талаар эргэлзэх болжээ. Хэрвээ харц ард бослого гаргавал Стром тэдний эсрэг арга хэмжээ авна гэдгийг мэдсэн Магократууд өөрсдийнх нь асуудлыг хамгийн ихээр ойлгох элфүүдэд ханджээ.

Даларанд болж буй чөтгөрүүдийн үйл ажиллагааг сонсоод элфүүд өөрсдийн хамгийн хүчирхэг шидтэнүүдийг хүмүүсийн нутаг руу илгээв. Элфийн шидтэнүүд Даларан дахь энергийн урсгалыг судалж үзээд өөрсдийнхөө олж харсан бүх чөтгөрийн үйл ажиллгаанд нарийвчилсан дүгнэлт гаргажээ. Тэдний үзэж байгаагаар дэлхийд дэлхийд хэдийгээр цөөн тооны чөтгөр үлдсэн боловч хүмүүс энэ маягаараа ид шидийг үргэлжлүүлэн хэрэглэсээр байх аваас Галт Легионы аюулт заналхийлэл хэзээ ч тасрахгүй гэдгийг сануулжээ.

Күэл’Таласын удирдах зөвлөл Силвэрмүүний конвенц Далараны Магократ ноёдтой нууц гэрээ байгуулжээ. Элфүүд Магократуудад эртний Калимдор болон аюулт Галт Легионы тухай ярьж өгчээ. Тэд хүмүүст ид шид хэрэглэж байгаа цагтаа өөрсдийн иргэдийг Галт Легионы хорон санаат тагнуулуудаас ямагт хамгаалж байхыг анхааруулжээ. Магократууд Легиөны эсрэг тулалдуулахаар хамгийн хүчирхэг нэгэн хүнд цуглуусан бүх хүчээ өгөх саналыг дэвшүүлэв. Мөн айдас болон хардлага сэрдлэгээс үүдэн гарах бослогоос сэргийлж хүн төрөлхтний ихэнхэд нь энэхүү хамгаалагч болон Галт Легионы талаар огтхон ч цухуйлгахгүй байхаар тусгагджээ. Элфүүд саналыг хүлээн авч дэлхий ертөнцийг хамгаалах тэрхүү Хамгаалагчийг сонгох нууц нийгэмлэгийг байгуулжээ.

Нууц нийгэмлэг нь элфүүдийн Лордаэронд ирээд анх нутаглаж байсан Тиришфалын сүүдэрт ойн цоорхойд хуралдаж байхаар тогтов. Түүнчлэн тэд шинэ бүлгэмээ Тиришфалын Хамгаалачид хэмээн нэрлэжээ. Хамгаалагч болохоор сонгогдохын тулд элф болон хүний ид шидийг гайхамшигтай эзэмшсэн байх шаадлагатай байлаа. Нэг цаг үед хэдийгээр ганцхан хамгаалагч байх ёстой байсан боловч тэд нь дэлхий дээр тааралдсан Галт Легионы ямар ч тагнуулын эсрэг ганцаараа тулалдах хэмжээний маш их хүчийг эзэмшиж байлаа. Хамгаалагчийн хич үнэхээр агуу байсан ба зөвхөн Тиришфалын зөвлөл л хамгаалалтын үүргийг гүйцэтгэх бололцоотой залгамжлагчдыг сонгох эрхтэй байсан юм. Хэрвээ хамгаалагч хөгшрөх юм уу, дайнд сульдаж доройтсон тохиолдолд зөвлөл шинэ хамгаалагчийг сонгож тодорхой нөхцлийн дор хуучин хамгаалагчийн хүчийг шинэ залгамжлагчид нь шилжүүлдэг байжээ.

Он цаг урсахын хирээр Хамгаалагчид Аратор болон Күэ’Таласын нутаг дахь соёл иргэншлийг Галт Легионы үл үзэгдэгч аюулаас хамгаалсаар иржээ. Эзэнт гүрэн даяар нь ид шидийн хэрэглээ өсөн дэлгэрч байхад Аратор ч мөн цэцэглэн хөгжиж байлаа. Энэ хооронд Хамгаалагчид ч үүргээ биелүүлэн чөтгөрийн хорт явуулгаас анхаарлаа огтхон ч салгалгүй явжээ.

Айронфорж-Одойчуудын сэргэн мандалт (Анхны дайнаас 2500 жилийн өмнө)


Айронфорж

Эрт дээр үед Титанууд Азеротыг орхин явахдаа үлдээсэн тэдний хүүхдүүд болох шавар чулуунууд төрхөө олон хөгжиж газар доорхи ертөнцийг хамгаалсаар иржээ. Тэд газрын гадарга дээр юу болж байгаа талаар огт анхаардаггүй байсан бөгөөд зөвхөн газын гүн дэх харангуй ёроолдоо л чимээгүй бүгэж байхыг илүүд үздэг байв.

Мөнхийн булгийн тэсрэлтээс үүдсэн сүйрэл шавар чулуунуудад маш ихээр нөлөөлжээ. Эх газрын хуваагдалд хамт ороогдсон чулуунууд төрхөө алдаж анх бүтээгдсэн чулуун танхимдаа өөрсдийгөө түгжицгээв. Улдаман, Улдум, Улвуар… гэх мэт нэрүүд нь чулуунуудын анх хэлбэр дүрсээ олсон эртний Титаны хотууд байсан юм. Газрын гүнд булшлагдсан чулуунууд бараг 8000 жилийн турш амар тайван амьдарчээ.

Тэднийг юу сэрээсэн нь одоо хүртэл тодорхойгүй хэвээр хэдий ч Улдаманд лацлагдсан чулуунууд эцэст нь гүн нойрноосоо сэржээ. Тэдгээр чулуунууд нь ичээнийхээ явцад өөрсдийгөө хэрхэн өөрчлөгдсөнийг олж харжээ. Тэдний чулуулаг бүргүүл нь зөөлрөн мөлгөр арьс болж, тэдний чулуу шорооны хүч нь нилээдгүй буурсан байлаа. Тэд мөнх настай байхаа ч больжээ.

Өөрсдийгөө дварф буюу одойчууд хэмээн нэрлэсэн Улдаманы сүүлчийн чулуунууд азаа туршин гадаад ертөнц рүү гарч иржээ. Газрын гүндээ дасч идээшсэн тэд эх газрын хамгийн өндөр ууланд өөрсдийн уудам хаант улсыг байгуулжээ. Тэд аугаа бүтээгч Титан Каз’Горотын дурсгалд зориулан тэд газраа Каз Модан буюу Казын уул хэмээн нэрлэжээ. Титан эзэгтээ зориулан бунхан байгуулсан дварфууд уулын гол хэсэгт аварга том дархны газар байгуулжээ. Түүнээс хойш тэд дархны газрын эргэн тойрний нутгийг Айронфорж хэмээн нэрлэцгээх болжээ.


Дварф

Эрдэнэсийн чулуунуудыг хэлбэр оруулахдаа төрөлхийн авьяастай дварфууд хэрэгцээтэй ашигт малтмал, эрдэс чулуунуудыг олборлохоор уулыг тойруулан уурхай байгуулжээ. Өөрсдийн үйл хэрэгтээ сэтгэл нь ханасан дварфууд эх газар дээрхи хөршүүдээсээ тусгаарлагдсан хэвээр үлджээ.

Долоон Хаант Улс (Анхны дайнаас 1200 жилийн өмнө)


Даларан

Араторын төв нийслэл нь Стром хэвээр байсан боловч Даларан шиг маш олон хот мужууд Лордаэроны эж газар даяар үүсчээ. Гилнэас, Алтэрак болон Кул Тирас нь шинээр боссон анхны муж хотууд бөгөөд хэдийгээр тэд өөр өөрсдийн дэд бүтэцтэй боловч тэд бүгд Стромын мэдэлд захирагддаг байжээ.

Тиришфалын зөвлөлийн хараан дор Даларан нь эх газар дээрх ид шидэд суралцагсадын төв болсон юм. Далараны удирдагч Магократууд бүх ид шид болон ид шидийн багаж хэрэгслийг судалж шинжлэн ангилалд оруулсан онцгой бүс болох Кирин Торыг байгуулжээ.

Гилнэас болон Алтэрак нь Стромын гол дэмжигч хотууд болсон бөгөөд тэдний хүчирхэг арми нь өмнөд нутгийн уулархаг газар оршдог Каз Моданыг нээн илрүүлжээ. Энэ бол хүмүүс эртний дварф үндэстэнтэй уулзаж тэдний газар доорхи хот болох Айронфорж-д нь зочилсон анхны тохиолдол байсан билээ. Хүмүүс болон дварфууд өөр өөрсдийн металл боловсруулах болон инженерийн нууцуудыг солилцож тулаан болох түүх домогт ижил сонирхолтой болохоо мэджээ.

Лордаэроны нэгэн өмнөд арал дээр байгуулагдсан Кул Тирас хот нь загасчлал болон усан замын худалдаагаар нилээдгүй баян чинээлэг болжээ. Яваандаа Кул Тирас худалдааны аварга хөлгүүдээр усан флотоо бүрдүүлж зарж болохуйц чамин сонин бараа таваарын эрэлд гаран бусад арлуудыг зорьж эхлэв. Хэдийгээр Араторын эдийн засаг хурдацтай хөгжиж байсан боловч үүний хүчирхэг хэсгүүд нь хоорондоо хагаралдаж эхэллээ.

Нэг үе Стромын ноёд одоогийн хатаж хуурайшсан газрыг орхин Лордаэроны хойд зүгийн үржил шимт нутаг руу нүүхийг хүсч байлаа. Арати угсааны сүүлын хойч үе болох Торадин хааны өв залгамжлагчид Стром хотыг орхихыг зөвшөөрөөгүйн улмаас явахын түүс болж байсан хотын олонхи иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Улмаар Стромын ноёд хойд зүгийн баялаг нутгийг зорин эртний хотоо орхин одлоо. Даларанаас нилээд хойшоо Стромын ноёд шинэ хотоо байгуулж Лордаэрон хэмээн нэрлэжээ. Түүнээс хойш эх газар тэр чигээрээ энэ хотын нэрээр нэрлэгдэх болсон түүхтэй юм. Лордаэрон нь сүсэг бишрэлтэй жуулчид  болон энх тайван, амар амгалан байдлыг хайж ирсэн хүмүүсийн төв болжээ.

Стромын нурах дөгсөн цайздаа орхигдсон Аратигийн хойч үеийнхэн ч мөн явахаар шийдэж өмнөдийн Каз Моданы уулархаг нутгийг ч дайран өнгөрчээ. Тэдний аялал олон сар үргэлжилсэний эцэст эх газрын хойд бүсийн нэгэн газарт нутаглахаар болж түүнийгээ Азерот гэж нэрлэжээ. Үржил шим сайтай хөндийд тэд өөрсдийн хүчээр тун удалгүй хангалттай их хүчтэй болсон Стормвиндийн хаант улсыг байгуулжээ.


Стормвинд

Хэдэн дайчид л Стромд үлдэж эртний хотоо сахин хамгаалахаар шийдсэн ба Стром одоо эзэнт гүрний төв байхаа больсон хэдий ч тэд Стромгардэ хэмээх тусдаа бие даасан улс болсон юм. Хэдийгээр хотууд тус тусын засаг загиргаанд шилжсэнээр өндөр хөгжилтэй, баян чинээлэг болцгоосон ч Араторын эзэнт гүрэн ерөнхийдөө задран бутарсан юм. Улс болгон өөр өөрийн шашин шүтлэг, гааль татвартай болохын хирээр тэд бие биенээсээ улам тусгаарлагдаж байлаа. Эцэстээ Торадин хааны байгуулсан нэгдсэн хүн төрөлхтөн ийнхүү сарнин алга болсон түүхтэй билээ.

Аэжвинн болон луугийн ан (Анхны дайнаас 823 жилийн өмнө)

Долоон улсын хоорондох улс төрийн сөргөлдөөн нэг ихэсч нэг багасч байхад Хамгаалагчид өөрсдийн үүргээ цаг ямагт тогтмол биелүүлдэг байлаа. Бүх үеийн турш олон хамгаалагч байсан боловч нэг үед бол зөвхөн ганц л хамгаалагч Тиришфалын шидэт хүчийг эзэмших эрхтэй байлаа. Сүүл үеийн Хамгаалагчидын нэг нь сүүдэртэй тулалдагч агуу дайчид нэрээрээ мөнхөрчээ. Аэжвинн хэмээх нэгэн жавхаалаг залуу эмэгтэй зөвлөлийн шийдвэрийн дагуу хамгаалагчийн үүргийг авсан юм. Аэжвинн үүргээ эрч хүчтэйгээр биелүүлж чөтгөрүүдийг тааралдсан газраа барин устгаж байлаа, гэвч тэд үе үехэн эрэгтэйчүүд давамгайлсан Тиришфалын зөвлөлийн эрх мэдэлтнүүдэд эргэлздэг байжээ. Түүний бодлоор зөвлөлийг тэргүүлэгч эртний элф болон хүмүүс хэтэрхий чамд хатуу дүрэмтэй бөгөөд үймээн самуунд эцсийн цэг тавихад хангалттай алсын хараагүй байжээ. Сунжирсан хэлэлцүүлэг маргаанаас залхсан тэрээр өөрийн анд нөхөд болон дээд тушаалтныханд юу хийж чаддагаа харуулахыг хүсэх болсоноор тэд шийдвэрлэж үед мэргэн ухаанаас илүүтэйгээр эр зоригийг чухалчилан үзэх болжээ.


Луунууд

Түүний эзэмшсэн Тиришфалын сансрын хүч нэмэгдэхийн хирээр Аэжвинн хэд хэдэн хүчирхэг ад чөтгөр мөсөн тив болох Нортрэндийн эх газарт үүрлэж буйг олж мэджээ. Алс холын мөсөн тивд очсон Аэжвин чөтгөрүүдийн мөрөөр мөшгөсөөр нуруудыг чиглэн явжээ. Тэнд тэд чөтгөрүүд эртний нисдэг луунуудыг ангуучлан ид шидийн хүчийг нь сорж байхыг илрүүлжээ. Өсөн дэвжиж буй хүний нийгмээс дүрвэн зугтсан агуу луунууд Лэгионы хар шидийн хүчний эсрэг эн тэнцүүхэн тулалдаж байлаа. Аэжвин чөтгөрүүдтэй халз тулгарч сайн санаат луунуудын тусламжтайгаар тэднийг ялжээ. Гэвч хүний ертөнцөөс сүүлчийн мангасыг хөөн зайлуулах үед хойд тивийг хамарсан аварга том шуурга үүсэв. Улмаар Нотрэндийн тэнгэрт аварга том харанхуй царай бий болжээ. Чөтгөрүүдийн хаан,  Галт Легионы удирдагч Саргэрас өөрийн тамын энергийг цацруулсаар Аэжвиний өмнө гарч ирэв. Тэр залуу Хамгаалагчид Тиришфалын үе удахгүй дуусах ба дэлгийн ертөнц Легион дайралтын өмнө өвдөг сөхрөх болно гэдийг санууллаа.


Саргэрас

Аюулт бурханы өөдөө зогсож чадна гэмээн өөртөө итгэсэн бардам Аэжвинн бүх хүчээ гарган Саргэрас руу дарлаа. Хачирхалтай нь чөтгөрийн хааныг Аэжвинн тун амархан дийлсэн бөгөөд түүний биеийг устгаж чаджээ. Саргэрасын сүнс хорогдож магадгүй хэмээн сэрэмжилсэн гэнэн Аэжвинн өөрийн биеийн түлэгдсэн хэсгийг эрт үед Мөнхийн булаг дэлбэрэхэд далайн ёроол руу живсэн нэгэн бунханд битүүмжилжээ. Харамсалтай нь Аэжвинны хийсэн энэ бүх зүйл Саргэрасын төлөвлөгөөний нэг хэсэг байсныг тэд хэзээ ч ухаараагүй юм. Тэд түүнийг алах үед Саргэрасын сүнс сульдсан Аэжвинний биед орсоноор тэд өөрөө ч мэдэлгүйгээр Саргэрасын үхэх тавиланг лацдаж орхисон билээ. Залуу хамгаалагчид мэдэгдэлгүйгээр Саргэрас түүний сүнсэн дэх хамгийн харанхуй буланд олон жилийн турш нуугджээ.

Гурван Алхын дайн (Анхны дайнаас 230 жилийн өмнө)

Айронфорж уулын дварфууд олон зуун жилийн турш амгалан тайван амьдарч байлаа. Гэвч тэдний нийгэм хэтэрхий өргөжиж өөрийн шударга зарчим, мэргэн ухааныхаа дор нэгдэн захирч байсан боловч дварфын нийгэм гурван хүчирхэг бүлгэм босч ирсэн юм.


Мадоран Бронзбийрд

Захирагч Мадоран Бронзбийрдээр удирдуулсан Бронзбийр (Хүрэл Сахалтнууд) овог дээд хаантай дотно холбоотой байсан бөгөөд Айрон форж уулын хамгаалалтын албыг хаших байв. Захирагч Кардрос Вайлдхаммэраар (Зэрлэг Алх) удирдуулсан Вайлдхаммэр овог уулын бэлдэх хад цохиот хөндийд нутагладаг байсан ба хотод өөрсдийн эрх мэдлийг тогтоохоор оролдож байлаа. Гурав дахь бүлэг буюу Шидэт захирагч Тауриссанаар удирдуулсан Харанхуй Төмөр овог нь уулын хамгийн их сүүдэрлэг нөмөрт амьдарч Бронзбийрд болон Вайлдхаммэрын ахан дүүсийнхээ эсрэг төлөвлөгөө зохиож байлаа.

Дээд хаан Анвилмар насан эцэслэхээс өмнө гурван овог хоорондоо муухан ч гэсэн эвтэй байлаа. Хааныг өнгөрсөний дараа тэр гурав Айронфоржийн эрх мэдлийн төлөө тулалдах эхлэв. Ийнхүү дварфуудын дундах иргэний дайн маш олон жил үргэлжилсэний эцэст хамгийн хүчирхэг армитайд тооцогдож байсан Хүрэл сахалтнуудын овог ялсанаар Харанхуй төмөр болон Зэрлэг Алхчидыг уулын хөндийгөөд хөөн явуулжээ.

Кардрос болон түүний зэрлэг алхчид Дун Алказын хавцалын дундуур хойд зугийг чиглэн явж Грим Батол хэмээх алсын ууланд нутаглан өөрсдийн вант улсаа байгуулжээ. Тэнд Зэрлэг Алхчид нилээдгүй хөгжиж өлт эрдэнэсээ олборлож эхэллээ. Тауриссан болон тэрний Харанхуй Төмөр мөн л дайнд амжилт олоогүй билээ. Ялагдалдаа уулрлаж хорссон тэд Айронфоржоос хэзээ нэгэн цагт өшөөгөө авахаа тангарглажээ. Өөрсдийн хүмүүсээ дагуулан өмнөдийг зорьж үзэсгэлэнт Рэдридж уулсын дунд өөрийн нэрээр нэрлэсэн хотыг байгуулжээ. Хөгжил цэцэглэл болон цаг хугацаа Харанхуй Төмөрчидийн үзэн ядалтыг төдий л их нимгэлсэнгүй. Тауриссан болон түүний шидтэн эхнэр Модгуд нар хоёр чиглэлийн довтолгоо хийж Айронфорж болон Грим Батолын хоёулан руу нь зэрэг дайрчээ. Харанхуй Төмөрүүд Каз Моданыг тэр чигт нь эзлэхийг хүсчээ.

Харанхуй Төмрийн арми ахан дүүсийнхээ хүчирхэг хамгаалалтыг нэвтлэн хоёр хаант улсыг хоёуланг нь эзлэх дөхөв. Гэвч Мадоран Бронзбийрд зоригтой удирдан байлдаж шийдвэрлэх тулалдаанд Тауриссаны армийг бут цохижээ. Тауриссан болон түүний цэргүүд хотруугаа ухрахаас өөр аргагүйд хүрэх үедээ Гримм Батолд Кардрос болон түүний Зэрлэг Алхчидын эсрэг Модгудын арми мөн л амжилт олж чадаагүйг ч мэдээгүй юм.

Дайснуудтайгаа нүүр тулгарах үедээ Модгруд өөрийн хүчийг дайсныхаа зүрхийг үхүүлэх зорилгоор хэрэглэж байв. Сүүдрүүд тэрний удирдлаганд орж газрын гүнээс гарч ирсэн хар биетүүд зэрлэг Алхчидыг цайз дотроо байхад нь дайрч сандралд оруулжээ.Улмаар Модгуд гол хаалгыг нэвтлэн цайзыг бүслэж авлаа. Зэрлэг алхчин цөхрөлтгүй тулалдсаар байх үед Кардрос өөрийн биеээр бужигнасан олон цэргүүдийн дундуур зүсэн гарч шидэт хатан хааныг устгажээ. Хатан хаанаа алдсан Харанхуй Төмрүүд үймж сандралдан зугтаж эхлэв. Тэд өмнөд зүгт орших хааныхаа бат цайз руу зугтаж байж үедээ Грим Батолд туслахаар ирж явсан Айронфоржийн цэргүүдтэй тааралджээ. Хоёр армийн дунд хавчигдсан Харанхуй Төмрийн үлдсэн хүч тийнхүү бүр мөсөн устгагджээ.

Айронфорж болон Грим Батолын нэгдсэн хүч өмнөдийг зорин Тауриссан болон түүний Харанхуй Төмрийг юу ч үлдээлгүй сөнөөхөөр явлаа. Тэднийг урт зам туулж байхад Тауриссаны уур хилэн түүнийг гамшигийн дайтай ид шид хэрэглэхэд нь хүргэжээ. Далдын хүчтэй цэргүүдийг босгож чадвал ялалт нь баталгаажна гэж найдсан Тауриссан газрын гүнд нойрсож буй эртний хүчийг дууджээ. Хачирхалтай нь түүний дуудсан тэр араатан нь ямар ч хар дарсан зүүднээс илүү аймшигтай зүйл болохыг тэр олж харлаа.

Бүх галан элемэнтийн үхэшгүй мөнх эзэн болох Рагнарос дэлхийг үүссэний дараахан Титануудад хүчээр газрын гүнд хоригдсон билээ. Харин одоо Тауриссаны дуудлагаар суллагдсан Рагнарос дахин гарч иржээ. Рагнаросын Азерөт дахин төрөлт Рэдридж уулыг нураан түүний голд аварга том галт уул бий болов. Хар чулуун орой хэмээх тэр галт уулын хойд зүгийн Галт Хавцал, өмнөд зүгийн Шатамхай Талд хүрж байлаа. Тауриссан өөрийн ялгаруулсан их хүчнээс болж үхсэнээр түүний ахан дүүс Рагнарос болон түүний элемэнтүүдийн үүрдийн боол болсон билээ. Ийнхүү тэд өнөөг хүртэл тэндээ амьдарч иржээ.


Рагнарос

Аймшигт сүйрэл болж өмнөдийн уулс галд авалцаж байхыг хараад Хаан Мадоран болон Хаан Кардрос нар Рагнаросын айшигт хүчтэй нүүр тулахыг хүсээгүй учир өөрсдийн армийг зогсоож тус тусын хаант улс руугаа яаравчлан одов.

Хүрэл Сахалтнууд Айронфорждпп эргэн ирж дурсгалт хотоо сэргээн засварлажээ. Зэрлэг Алхчид ч мөн Грим Батолдоо очсон байна. Гэвч Модгудын үхэл уулын цайзад чөтгөрийн үл мөрөө үлдээснээр Зэрлэг Алхчид тэнд нутаглах боломжгүй болжээ. Тэд дасаж идээшсэн нутгаа алдсан дотроо шаналж байлаа. Хүрэл Сахалт Хаан Зэрлэг Алхчдад Айронфоржийн жил дагуух нутгийг санал болгосон боловч тэд эелдэгээр татгалзжээ. Кардрос хүмүүсээ дагуулан Лордаэроны хойд зүгийн нутгийг зорин одлоо. Алс бөглүү нутгийн өтгөн шугуйд буун Аэриэ Оргил хэмээн хотоо байгуулсанаар Зэрлэг Алхчид байгальтай илүү дотносож тэр хавийн аварга грифонуудтай ч харилцаа тогтоожээ.

Ахан дүүстэйгээ харилцаа худалдаагаа хэвээр нь үлдээхийг хүссэн Айронфоржийн дварфууд Трандал Спан хэмээх Каз Модан болон Лордаэроныг холбосон хоёр аварга гүүрийг бариулжээ. Харилцаа бие биенээ түшиж дэмжсэний үндсэн дээр хоёр хаант улс нилээдгүй цэцэглэн хөгжив. Мадоран болон Кардрос өөд болсоны дараа тэдний хүүхдүүд хоёр эцгийнхээ дурсгалд зориулж аварга том хөшөө босгожээ. Тэд хоёр хөшөө нь Рагнаросын нөлөөнөөс үүссэн аварга галт уул орших өмнөд нутаг руу орох хилийг манан сүндэрлэсээр ирсэн билээ. Тэд дварфын эзэнт гүрэн рүү довтлох гэсэн хэнд ч анхааруулга болж мөн Харанхуй Төмөрийн хийсэн нүглийн төлөөсийг үргэлж сануулж байлаа.

Хоёр хаант улс олон жилийн турш эв найртай амьдарч ирсэн боловч Зэрлэг Алхачид Грим Батолд харсан аймшигт зүйлээс болж ихээхэн өөрчлөгджээ. Тэд уулын гүндэх хаант улсдаа бүгэлгүй Аэриэ Оргилийн налуу талд амьдрахаар болсон билээ. Ийнхүү илдсэн хоёр дварфын овгийг үзэл суртлын ялгаа холдуулжээ.

Сүүлчийн Хамгаалагч (Анхны дайнаас 45 жилийн өмнө)

Хамгаалагч Аэжвиний жил ирэх тусам хүчирхэгжиж мөн Тиришфалын энергийг ашиглан амьдралынхаа хугацааг сунгажээ. Саргэрасыг дийлсэн хэмээх гэнэн бодолдоо итгэсэн тэрээр бараг есөн зуун жилийн турш чөтгөрийн хааны боолуудаас дэлхийг хамгаалсаар иржээ. Гэвч Тиришфалын зөвлөл эцэстээ түүний үүрэгт хугацаа дууссаныг мэдэгджээ. Зөвлөл хамгаалагчийн хүчийг шилжүүлэх шинэ залгамжлагчийг сонгохын тулд Аэжвиннийг Даларанд эргэн ирэхийг тушаажээ. Гэвч зөвлөлд хэзээ ч бүрэн иргэж байгаагүй Аэжвинн залгамжлагчаа өөрөө сонгохоор шийджээ.

Бардам Аэжвинн хүү төрүүлж түүндээ өөрийн бүх хүчийг шилжүүлэхээр төлөвлөжээ. Тэр Тиришфалын зөвлөл өөрийг нь удирдахаар оролдох байсан шиг түүний залгамжлагчаа ч мөн удирдуулахыг хүссэнгүй. Тэд Азерот улсын өмнөд нутгийг зорин хүүгийнхээ эцэг болох төгс эр хүнийг олсон нь Ниэлэс Аран хэмээх нэгэн чадварлаг шидтэн хүн байлаа. Аран бол шүүхийн шидтэн бөгөөд Азеротын хааны зөвлөх байсан юм. Аэжвинн түүнтэй дотносон тэрнээс хүүтэй болжээ. Ниэлэсийн ид шидэнд төрөлхийн дур сонирхол нь хүүг эхийн хэвлийд байхад нь гүн шингэн хүүд тохиох эмгэнэлт явдлыг тодорхой болгожээ. Тиришфалын хүч хүүд шилжсэн боловч түүний бие гүйцэд бүрэлдэх хүртэл идэвхижээгүй юм.


Аэжвинн

Цаг хугацаа өнгөрч Аэжвинн хүүгээ нэгэн бөглүү ойд төрүүлжээ. Элфийн хэлээр нууцыг хадгалагч гэсэн утгатай Мэдив хэмээх нэрийг хүүдээ өгсөн Аэжвинн хүүгээ дараагийн Хамгаалагч болж чадна гэдэгт бүрэн итэгэсэн байлаа. Харамсалтай нь түүний биед нуугдаж байсан хорон санаат Саргэрасын сүнс хүүхдийг бүх эхийнхээ хэвлийд байхад оюун санааг нь эзэмдсэн байжээ. Дэлхий шинэхэн Хамгаалагч аль хэдийн хамгийн том дайсныхаа мэдэлд орсон байсныг огт ухаараагүй билээ.

Эрүүл саруул хүүхэд төрүүлсэн Аэжвинн бячан Мэдивийг Азеротын хааны ордонруу дагуулан явж түүнийг аав дээр нь, олон түмнийх нь дунд өсгөхөөр болов. Тэр өөрөө хээр талыг зорьж өөрийг нь хүлээж буй хойд насруугаа явахдаа бэлджээ. Мэдив эрүүл чийрэг хүү болсон бөгөөд өөрийн төрөлх Тиришфалын хүчийг хараахан нээгээгүй байлаа.

Саргэраас залуу хүүг өөрийн хүчээ нээхийг хүлээж байлаа. Мэдив дөнгөж өсвөр насандаа л өөрийн ид шидийн хүчээр Азерот даяар гайхагддаг байсан ба түүний найзууд болох Азеротын хунтайж Лланэ болон Арати угсааны сүүлийн залгамжлагчын нэг Андиун Лодар хоёртой хамт үе үехэн адал явдлын эрэлд гардаг байв. Гурван хөвгүүн хаант улсын эргэн тойронд дүрсгүйтэн байнга хэрэг тарьж явдаг байсан ч нутгийн иргэд тэдэнд их хайртай байжээ.


Мэдив

Мэдивийг 14 нас хүрмэгц түүний доторхи асар их хүч сэргэснээс энэ бүхэнийг отож байсан Саргэрасын сүнстэй хүү тэмцэлдэж  эхлэв. Үүнээд болж Мэдив олон жилийн турш хөдөлгөөнгүй байдалд оржээ. Түүнийг комноосоо сэрэх үед тэр аль хэдийн том хүн болсон бөгөөд түүний найзууд болох Лланэ Андиун хоёр Азеротын захирагчид болсон байлаа. Хэдийгээр тэр өөрийн гайхамшигт шинэ хүчийг эх нутгаа хамгаалах ариун үйлсэд зориулахыг хүсэж байсан боловч Саргэрасын хар сүнс түүний ухаан санаа, сэтгэл хөдлөлийг нь самууруулан эмгэнэлт төгсгөлрүү нь чиглүүлжээ.

Мэдивийн харанхуйлсан сэтгэлийг эзэмдсэн Саргэрас дэлхийг эзлэх гэсэн хоёрдох төлөвлөгөөгөө ийнхүү гүйцэлдүүлж энэ бүхнийх нь амжилтын үндэс дэлхийн сүүлчийн Хамгаалагч өөрөө болж буйд сэтгэл нь ханан баярлаж байлаа.

Гуравдугаар бүлэг унших бол энд дар --->

 

  • Сэтгэгдэл: 0
  • Үзсэн: 1885
  • Он сар: 2014.07.18
  • Нийтлэсэн: NcienT-BL
Фэйсбүүк сэтгэгдэл:
Сайт сэтгэгдэл:
Бүх сайт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Чатыг хаах
Чатыг нээх
Бүртгүүл эсвэл Нэвтэр
0