Дээшлэх

NcienT
NcienT
Сайн байна уу? Зочин! Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бидэнтэй нэгдэх бол Хурдан бүртгэл үүсгэх эсвэл Нэвтрэх.
Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Сайтад байгаа бүх мэдээлэл www.NcienT.net өмч болно. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана. Хэрэв та манай сайтад материал байршуулах, ямар нэгэн санал гомдол байгаа бол чөлөөтэй илэрхийлж болно...
DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар тусдаа бие даасан тоглоом болж 2011 оны сүүлчээр гарахаар болсон. Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор болгох гэнэ...
CS: GO буюу Counter-Strike: Global Offensive хэмээх тоглоом нь Counter-Strike цувралаас Source-ийн дараагаар гарсан хувилбар. 2012 оны 8-р сарын 21-нд Valve корпарациас Microsoft, OS X, Xbox, PS зэрэг тоглуулагчид дээр гарсан байна. Үхэл бол агуу багш юм. Counter-Strike: Global Offensive...
WoW-ын шинэхэн хувилбар болох Warload of Dreanor. 2014 оны 12 сарын 20нд гарна гэж төлөвлөсөн байгаач намраас гарах сурагтай байна. Албан ёсны сайтууд дээр аль хэдийн зарагдаад эхэлсэн билээ. Мөн энэ хувилбарыг хүлээсэн хүмүүс маш их байгаа гэнэ...
GTA хэмээх алдартай цувралыг бүтээгч Rockstar-ийнхан түүнтэй төстэй LA Noire хэмээх адал явдалт тоглоомыг худалдаанд гаргалаа. Энэхүү тоглоом нь GTA тоглоомтой адил төстэй тал нь ердөө чөлөөт ертөнц бүхий л байдал нь юм. Бусад талаар төстэй тал байхгүй бөгөөд тоглоомд та 1950-иад оны үеийн мөрдөгчийн дүрд тоглох болно. Та мөрдөгч болон төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх үүрэгтэй. Хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулан гэрчүүдээс байцаалт аван хэргийг мөрдөнө. Хэр олон хэрэг илрүүлсэнээс шалтгаалан танд цол маягийн зүйл олгоно...
Үнэлгээ: 5 | 1 Санал өгсөн

The International 4Dendi хэрхэн бэлдсэн, яаж тоглосон, яагаад хожигдсон, багтаа сэлгээ хийх тухай, Хятад болон Америк, Европ тоглогчдын тухай юу гэж боддог мөн сүүлийн тоглолт дээр Death Prophet-оор хэрхэн тоглох ёстой байсан гэх мэт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
(Зарим хэрэггүй гэж үзсэн асуултуудыг алгассан болно)

 

Үзэх: (Орос)

 

1) Энэ жил ямар байвдаа?
- Нэг зүйлд маш их анхаарал хандуулж, хичээж байхад үр дүнгээ өгөхгүй байх нь их гомдмоор байсан, бүхэл бүтэн жил алдсан юм шиг мэдрэмж төрж байна.

2) Бэлтгэлээ яаж хийдэг байсан бэ?
- Би маш маш маш их бэлтгэл хийдэг байсан, цагаа өөрийнхөө хийх дуртай юмыг хийж өнгөрүүлэхийн оронд өөрийгөө хүчлэж бэлтгэл хийдэг байсан, бэлтгэл хийхэд янз янз, жишээ нь багын тоглолтоо сайжруулна гэвэл багаараа бэлтгэл хийх хамгийн чухал бид бол зөвхөн хүчтэй багуудыг сонгож бэлтгэл хийдэг байсан, ганцаараа бэлтгэл хийхэд их хэцүү учир нь маш муу хүмүүстэй таарна. Жишээ нь би map awareness-аа сайжруулахын тулд маш олон тоглолтыг зөвхөн минимап дээрээ анхаарлаа төвлөрүүлж айлын баатруудыг харж тоглодог, үхэхгүй минимапдаа анхаарлаа сайн төвлөрүүлж тоглоход 20 тоглолт дараалж нэг баатраа аван ганклуулахгүй үхэхгүй тоглоход анхаарлаа хандуулж болно, энэ мэтчилэн 20 20 тоглолт нэг нэг зүйл дээр анхаарлаа хандуулж өөрийн тоглолтын чадвараа сайжруулахад хязгааргүй хугацаа орж болно.

3) Хэсэг тоглохгүй байхад формоо алддаг уу?
- Минийхаар бол 2 хоног тоглохгүй байлаа гхэд 4 хоног тоглож байж буцаад формондоо орно, 5 бол 10 хоног тоглож г.м. Хэрэг чи тодорхой чадварын хэмжээнд хүрсэн бол улам их тоглож байж чадвараа хадгална. Маш их тоглож байж, мап, тоглолтыг ойлгох түвшин, шийдвэр гаргалт гэх мэт асуудлууд дээр бусдаас ялгарч мэргэжлийн хэмжээнд хөдлөнө. Ингэж байж мэргэжлийн багууд сонирхогчдын багаас ялгарна.

4) Хуучны тоглогчдоос шинэ тоглогчид яаж ялгарч байна?
- Маш олон хүчин зүйлсээс шалтгаална. Metagame өөр байж болно, Дотаг зугаа гэж тооцдог байхад, зарим нь хүндээр тусгаж авч серьёзныи үздэг байж болно, гэхдээ туршлагыг юугаар ч сольшгүй, ямар ч тохиолдолд хуучны тоглогчид шинэ юмыг илүү хурдан ойлгож, туршлагаараа илүү гараад байдаг.

5) Энэ хэсэгт Дендигийн уур хилэн гарна хаха. "Интернашионалд зориулж хэр бэлдсэн бэ?"
- Ер нь бол бид очоод бэлтгэлээс өөр юм хийгээгүй гэхдээ бэлтгэл хангалтгүй байсан. Учир нь үүнд 1 жил бэлдэх хэрэгтэй харин хэдэн сарын дотор бэлтгэл хийнэ гэдэг утгагүй хэрэг. Манайхан бол үнэндээ "аймар лаг" байсан (маш муу гэсэн утгаар хэлж байгаан хаха). Хэрэв бид хангалттай юм хийсэн бол цаашаагаа явах л байлаа.

6) Newbee болон Хятадын багуудын талаар?
- DK, iG багууд хэт шуналтай тоглодог, маш аюултай, cool. Хэрэв тэдэнтэй адилхан шуналтаж фармлаж тогловол маш хэцүү болдог, хожигдоно. Харин VG бол бидэнд хамаагүй бид чихээд л та нарыг дараад л тоглочихно гэж тоглосон. Newbee бол ерөнхийдөө сайн тоглож байгаад аврага авсан. Хятадууд бол аймшигтай бэлтгэл хийдэг. Хэн бэлтгэл сайн хийсэн тэр нь хүртэх шангаа хүртсэн.

7) Хожиж байхад ямар мэдрэмжтэй байх уу, хожигдож байхад ямар мэдрэмжтэй байх уу? Хожигдож байхад эргээд хөл дээрээ босож чаддаг уу?
Хожиж байхад чи юу хийдэг, юу сурсанаа л хийнэ. хожигдож байхад чи дуугүй болж өөрийгөө барьж бага ярьдаг болно, хожигдож байхад эргээд comeback хийхэд хэцүү учир нь одоогын дотад snowball маш ихтэй. (Snowball гэж бага багаар хөл дээрээ босох, алдаа хийхгүй хийдгээ хийж хожих, нэг ёсондоо давуугаа эрт авч түүнийгээ хадгалах, уулнаас уруудаж байгаа цасан бөмбөг улам томроод байдаг гэдэг утгаар нь LoL, Dota 2 нтрд энэ үгийг хэрэглэдэг).

8) Cloud 9-тай хийсэн сүүлийн тоглолтын талаар?
Би голоор DP авж явахдаа их муу тоглосон, скиллээ буруу авж айтмаа буруу авсан. Жишээ нь би эхний айтмаа bottle биш гутал авах хэрэгтэй байсан. Жишээ нь би passive скиллээ 3 аваад 1-ээ ганц аваад гуталтай байсан бол movespeed өндөртэй байж илүү тоглох байсан (passive 3-р скилл нь хурд нэмдэг). Ер нь бид сүүлийн пикийр хараад юу хийх гэж байгааг нь мэдээд драфтаа өөрчлөж чадах байсан ч тэгээгүй. Баатруудаар маш муу байсан. Голд doom, ember, bounty 3 их байх нь тодорхой байсан, гэхдээ үүнийг нь хамгаалах tp -ээр ирээд намайг хамгаалах суппортууд байгаагүй учир нь бид tower унагаж чадахгүй баатруудтай байсан, унагасан бол суппортууд мөнгөтэй байж ганк бүрээс сөрж юм хийж чадах байсан. Фурион эрт basilious ring авж tower чихэхэд айл суппортууд дутмаг байсан тул хамгаалж чадахгүй tower амар авах байсан, тийм юм болоогүй, бид бүгд л муу тоглосон.

9) Чамд үүнийг өөрчлөх боломж байсан бол юу хийх байсан бэ?
Өө надад өөрчлөх их олон юмнууд байна. Ер нь бол би хурдтай, "ууртай" тоглодог. Учир нь манай багт чадвартай хүмүүс байдаг, ямар ч баатраар сайн тоглочихно. Тийм учраас 2,3 сайн баатрууд аваад эрт tower-уудыг нь унагаж snowball effect* гаргахгүй тоглоомыг дуусгахыг эрмэлздэг.

10) Багын хүмүүсээ солих хэрэгтэй юу, өөрчлөлт хэрэгтэй юу?
Ер нь бол жил хагасын өмнөхөөс өөр байгаа, бид бие биенээ ойлголцохгүй, бие биенээсээ уйдаад, ядраад хэцүү үе байдаг.

11) Америкчүүд, Европчуудын тоглолт ямар байна?
Америкчүүд бол маш муу тоглодог. Америкийн 5к mmr-тэй хүн Европын 4к mmr-тэй хүнтэй адилхан санагддаг. Америкт mmr ихтэй хүмүүс цөөхөн байдаг учир би тоглоход 4.7k, 4.6k mmr-тэй хүмүүс л миний багт орж таардаг, энэ надад тоглоход их хэцүү, багын хүмүүс их муу rating-тэй байдаг.

12) Goblak-ын дасгалжуулалт хэр санагдсан?
Маш чанартай. Бараг тоглолт бүрийн дараа яах ёстой байсан, энд юу болсон үүн дээр ямар алдаа гаргасан, тэнд ямар амжилт гаргасанг бүгдэнд нь мэдээлж, өөрийн бодлоо хэнд ч хамаагүй хэлж байсан. Яагаад ч юм Клемент (Puppey) нэг их сонсохгүй байгаад байсан хэхэ...

За тэгээд баярлалаа, хожигдсоны дараа биднийг хараах болов уу гэж бодтол зүгээр байлаа, их сайхан мэдрэмж төрж байсан. Фэнүүдийн ачаар шууд гэртээ очоод л бэлтгэлээ дахиж хиймээр байсан...
Баярлалаа, Денди баяртай...

Сүүлрүүгээ бол тэгээд л хөнгөн хэмжээний яаж амрав, фэнүүд чинь их зовоосон уу, Олег нтртэй яасан, хаашаа амрах уу нтр гээд хэрэггүй асуултууд байсан. 4, 5 асуулт алгассан болно.

 

  • Сэтгэгдэл: 0
  • Үзсэн: 644
  • Он сар: 2014.07.30
  • Нийтлэсэн: NcienT-BL
Фэйсбүүк сэтгэгдэл:
Сайт сэтгэгдэл:
Бүх сайт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Чатыг хаах
Чатыг нээх
Бүртгүүл эсвэл Нэвтэр
0