Дээшлэх

NcienT
NcienT
Сайн байна уу? Зочин! Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Бидэнтэй нэгдэх бол Хурдан бүртгэл үүсгэх эсвэл Нэвтрэх.
Бид 2013 оны 7 сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэн 'Бид тэргүүлэхийн төлөө зүтгэнэ бас тэмцэнэ!' гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Сайтад байгаа бүх мэдээлэл www.NcienT.net өмч болно. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана. Хэрэв та манай сайтад материал байршуулах, ямар нэгэн санал гомдол байгаа бол чөлөөтэй илэрхийлж болно...
DotA-ийн албан ёсны 2 дахь хувилбар тусдаа бие даасан тоглоом болж 2011 оны сүүлчээр гарахаар болсон. Алдартай Valve корпораци үүн дээр ажиллаж байгаа бөгөөд уг корпорацийн төслийн менежер Эрик Жонсон IGN сайтад ярилцлага өгчээ. Түүний хэлснээр бол DotA 2-ийн хөгжүүлэлтэнд Valve-ийн хийх гол ажил бол харагдах байдал, өнгө үзэмж, дүрслэл юм байна. Яг тоглоомын гол механизмд өөрчлөлт оруулалгүй бараг хэвээр нь байлгах бөгөөд үүн дээр нэмээд уг тоглоомыг огт мэдэхгүй шинэ тоглогчдод зориулж, амархан ойлгогдохоор болгох гэнэ...
CS: GO буюу Counter-Strike: Global Offensive хэмээх тоглоом нь Counter-Strike цувралаас Source-ийн дараагаар гарсан хувилбар. 2012 оны 8-р сарын 21-нд Valve корпарациас Microsoft, OS X, Xbox, PS зэрэг тоглуулагчид дээр гарсан байна. Үхэл бол агуу багш юм. Counter-Strike: Global Offensive...
WoW-ын шинэхэн хувилбар болох Warload of Dreanor. 2014 оны 12 сарын 20нд гарна гэж төлөвлөсөн байгаач намраас гарах сурагтай байна. Албан ёсны сайтууд дээр аль хэдийн зарагдаад эхэлсэн билээ. Мөн энэ хувилбарыг хүлээсэн хүмүүс маш их байгаа гэнэ...
GTA хэмээх алдартай цувралыг бүтээгч Rockstar-ийнхан түүнтэй төстэй LA Noire хэмээх адал явдалт тоглоомыг худалдаанд гаргалаа. Энэхүү тоглоом нь GTA тоглоомтой адил төстэй тал нь ердөө чөлөөт ертөнц бүхий л байдал нь юм. Бусад талаар төстэй тал байхгүй бөгөөд тоглоомд та 1950-иад оны үеийн мөрдөгчийн дүрд тоглох болно. Та мөрдөгч болон төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх үүрэгтэй. Хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримт цуглуулан гэрчүүдээс байцаалт аван хэргийг мөрдөнө. Хэр олон хэрэг илрүүлсэнээс шалтгаалан танд цол маягийн зүйл олгоно...
Үнэлгээ: 0 | 0 Санал өгсөн

Google таны гэрийн даалгаврыг ч хийж өгч чадна. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерууд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг. Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна. Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд "Google" гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал... 


Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол Browser буюу хөтөчийнхөө хаяг дээр www.Google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг.

 

Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зөвлөмжөө хамгийн энгийн, амархнаас нь гүнзгий төвшин рүү хүндрэх зарчмаар бэлдэнэ. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Үүнийг хүн бүр мэддэг учраас илүүц нуршаад яахав. 
Жишээ нь: та "Avatar" киног шууд үзэхээр хайж байгаа бол түүнийгээ бичихэд маш олон үр дүн гарч, бүгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй.
Зорилгодоо хүрч чадсангүй юу.

Тэгвэл дараагийн төвшин рүү орцгооё.


1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах.

Үүнд хэд хэдэн тэмдэгт бий. 
"+" тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь: "Harry Potter +3" гэж бичвэл зөвхөн гуравдугаар ангийг нь хайна. 
"-" тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна. 
"~" тэмдгийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой. 
"ОR" тэмдэг, үүнийг "Boolean" төрлийн үйлдэл гэдэг. 
Ихэнх тохиолдолд I гэж бичдэг. Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь: Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR Paris" гэж хайж болох юм.
"Тооны интервал оруулах" Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь: "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.

 

2. Тусгай үгнүүд ашиглах

"INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу Title буюу гарчигд байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг. 
Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээ нь: ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр) гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагийн "Gloomy Sunday" дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягийг нь тодорхойлж өгдөг. Жишээ нь: "inurl:andromeda" гэвэл Url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно.
"Define" гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг толь бичиг болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана. 
Жишээ нь: Define:USA товчилсон үгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.
"Filetype" энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf" гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм.
Жишээ нь: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
"Site" комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж, оновчтой хайлт хийхэд тусална. 
Жишээ нь: American college site:edu хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна. 
"In" коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээ нь: 3 miles in km милийн хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог. 
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог. 
http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

 

  • Сэтгэгдэл: 0
  • Үзсэн: 686
  • Он сар: 2014.08.17
  • Нийтлэсэн: NcienT-BL
Фэйсбүүк сэтгэгдэл:
Сайт сэтгэгдэл:
Бүх сайт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрч орно уу!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Чатыг хаах
Чатыг нээх
Бүртгүүл эсвэл Нэвтэр
0